Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо зохион байгуулагдаж байгаа БРИКС-ын чуулга үргэлжилж байна. Энэ үеэр буюу өчигдөр /2018.07.25/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Москва хотод урьжээ.
“Ерөнхийлөгч Дональд Трамп надтай дахин уулзах хүсэлтэй байгааг би сайн ойлгож байгаа. Хельсинкийн уулзалтын үеэр би түүнийг Москвад урьсан. Түүнд миний урилга бий” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цугласан хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд БРИКС-ын уулзалтын үеэр мэдэгджээ.
Трамп Путины урилгыг хэрхэн хүлээж авсан талаар мэдэгдээгүй боловч Хельсинкт болсон уулзалтын дараагаар Трамп Путиныг цагаан ордонд урьсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан билээ.
Удахгүй арваннэгдүгээр сард Аргентин улсад “Их 20”-ийн чуулга уулзалт болохоор товлогдсон бөгөөд улс төр судлаачид Трамп, Путин нар “Их 20”-ын хажуугаар дахин уулзаж магадгүй хэмээн таамаглаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч болохоосоо өмнө Дональд Трамп Москва хотноо 2013 онд зочилж байсан ба тухайн үед дэлхийн мисс тодруулах тэмцээнд оролцож байжээ.
Г. Батмандах
Эх сурвалж: Reuters