Хятад улсын зүүн нутаг дэвсгэр Фуяанг мужийн Жиахао үйлдвэрийн ажилчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 2020 оны сонгуулийн кампанит ажлынх нь сурталчилгааны туг, малгай, баннер зэргийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш үйлдвэрлэж байгаа аж. Учир нь шинэ татварын хууль хэрэгжихээс өмнө дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, цаг хожиж байгаа” гэж тус үйлдвэрийн менежер Яао Юуанюуан “Роутерс” агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Хавар болон зуны улиралд Жиахао үйлдвэр ашиг орлого муутай байдаг аж. Гэхдээ энэ жил үйлдвэрийн үйлчин бүйсгүйчүүд Трампын сонгуулийн сурталчилгааны тугийг хийгээд цагтай уралдан ажиллаж байгаа аж.
Жиахао “Трамп 2020” туг тус бүрийг нэг ам. долларт багтаан хийж байгаа нь хоёр талд ашигтай, татгалзахын аргагүй санал гэдгийг онцолжээ.
“2015 оноос хойш манай үйлдвэрийн орлого сайн байгаа. Яагаад гэвэл бид Трампын 2016 оны сонгуулийн сурталчилгааны тугуудыг хийж өгсөн. Одоо түүний 2020 сонгуулийн тугийг хийж байна. Гэхдээ би түүний тавьж байгаа шаардлагаас эмээж байна. Хэрэв Трамп үргэлжлүүлэн Хятадын эсрэг татвар ногдуулсаар байвал би ажлын захиалга авч чадахгүйд хүрэх байх. Хүн болгон эх орноо гэх сэтгэлтэй байж болно. Гэхдээ хатуурхал нь улсынх нь эдийг засгийг сайжруулахгүй л болов уу” гэж Яао ярьжээ.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Reuters