Автокран нурсны улмаас хоёр хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Автокран нурсны улмаас хоёр хүн амь үрэгджээ

Автокран нурсны улмаас хоёр хүн амь үрэгджээ

Японы улсын Хёого мужийн Такасаго хотод Кобе төмрийн үйлдвэрт /Кобелко/ автокран нуржээ.

Тодруулбал, Кобелко төмрийн үйлдвэрийн компанийн Такасагод байрлах үйлдвэрийн салбарт өчигдөр /2018.07.26/ дөрвөн цагийн орчимд хотын гал хамгаалахад кран нурж, хүний амь эрсэдсэн гэх дуудлага иржээ.

Тухайн өдөр амь үрэгдсэн 56 настай Тадаши Яамагүчи, 23 настай Шүхей Нишида нар Кобелко компанид гэрээний дагуу крануудад будгийн ажил хийж байсан бөгөөд автокранд даруулж амь үрэгджээ.

Нурж унасан автокраныг Токио хотод байрлах Кобелко барилгын машин бүтээх үйлдвэрт үйлдвэрлэж Такасаго хотод байрлах төмрийн үйлдвэрт туршилтын журмаар ашиглаж байсан аж. Анхаарал болгоомжгүйгээс болж мэргэжлийн хариуцлага алдсан хэргээр цагдаа нар уг ослыг шалгаж байгаа бөгөөд холбогдох этгээд болон компанид хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Asahi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж