Х.Баделхан сайд Өлгийчүүдэд  хувиасаа 20 сая төгрөг хандивлалаа​​​​​​​

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Х.Баделхан сайд Өлгийчүүдэд  хувиасаа 20 сая төгрөг хандивлалаа​​​​​​​

Х.Баделхан сайд Өлгийчүүдэд  хувиасаа 20 сая төгрөг хандивлалаа​​​​​​​

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 15-ны өдрөөс хойш усархаг бороо орсны улмаас үер бууж, үерийн гамшигт нийтдээ 929 айл нэрвэгдээд байгаа билээ. Үүнээс гэр нь бүрэн нурсан 110, гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээгээр хохирол амссан 266, бага хэмжээгээр хохирол амссан 399 айл, 4500 хүн, 660 га газар байгаа билээ.

Үүний мөрөөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үерийн голомт дээр ажиллаж, үерийн улмаас хохирч орон гэргүй болон сургууль, цэцэрлэгийн барилгад түр байрлаж буй ард иргэдтэй биечлэн уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. 

Түүнчлэн үер усны улмаас хохирол амсаад байгаа иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зорилгоор Улсын онцгой комисс хуралдаж, орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, сэргээн босголтын ажилд зориулж бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэрэг нийт 620 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газар, Улсын онцгой комиссын гишүүний хувьд Засгийн газрыг төлөөлөн хүмүүнлэгийн тусламжийн ачаа, барааг аймгийн засаг дарга А.Гылымханд хүлээлгэн өгч, Баян-Өлгий аймаг руу тусламжийн гараа сунган хандив өгөхийг  Монголчууддаа уриалан хувийнхаа зүгээс 20 сая төгрөгийг үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн төлөө хандивлажээ.

Э.ЖОНОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж