Алаг нүдэн жүжигчин И.Одончимэг 51 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Алаг нүдэн жүжигчин И.Одончимэг 51 нас хүрлээ

Алаг нүдэн жүжигчин И.Одончимэг 51 нас хүрлээ

Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин, МУГЖ  И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр /2018.07.27/  тохиож байна. Түүний нөхөр Т.Бархүү “Энэ биеийн минь тал болсон хайрт хань, гэргий, ээж, зөвлөгч Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Сонирхуулахад энэ өдөр И.Одончимэгийн дүү болон Т.Бархүүгийн төрсөн ах Т.Басхүүгийн төрсөн өдөр тохиож байгаа аж. И.Одончимэг хамгийн сүүлд “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд тоглож, БНХАУ-ын Чиндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон SCO (Shanghai Cooperation Organization) Film фестивальд оролцож, “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн билээ.

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж