Хятадын Олимпийн хорооны удирдлагууд 24-р удаагийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооны бэлтгэл ажилтай танилцлаа.
Олимпийн наадмын тэмцээний талбарууд, элсэн хайрцгийн загвар, гүйлтийн болон харайлтын талбайнууд, гулгалтын замууд болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын явцыг газар дээр нь үзэж сонирхов. Энэ удаагийн олимпийн ажлын хэсгийнхний уриа нь “Эрүүл, нээлттэй, шударга олимп” юм. Тиймээс Хятад улсын нэр хүндийг өндөрт өргөх энэхүү том арга хэмжээний бэлтгэлийг онцгой хариуцлагатайгаар үргэлжлүүлэхийг албаны хүмүүс үүрэгджээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ