Сүүлийн өдрүүдэд Хэнань мужийн Лүө Ян хотод нохой гаслам халуун болж байна. Энэ нутагт нар илчээ харамгүй өгдөг нь өвс ургамалд таатай ч хүмүүсийн арьсанд нэлээн халтай билээ.
Халуун нар шарсан өдөр сүүдэр газар бараадах нь хэн хүний хүслэн юм. Тиймээс энэ хотын үйлчилгээний газрын байшин барилгын ихэнх нь мөлхөө ургамлаар өвч бүрэн хучигдсан байдаг. Аагим халуун зуны цагт ногоон нөмрөгтэй сэрүүн байшиндаа цай ууж суух нь энэ нутгийн хүмүүсийн амьдралын хэв маяг нь болжээ.
Хэнаний Лүө Ян хотын ногоон нөмрөгт байшингуудын сонин сайхан фото зургуудаар та бүхний нүдийг мялаая
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ