Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Панда зулзагалав

Панда зулзагалав

Хятадын Гуанжөү мужийн Чанлүн амьтны хүрээлэнд Лүнлүн нэртэй хулсны баавгай эр бамбарууш төрүүллээ.

Энэ жил таван настай Лүнлүн нэрт панда нь 2013 оны долдугаар сарын 31-нд тус амьтны хүрээлэнд мэндэлсэн юм. Хулсны баавгайн бамбарууш төрөхдөө  90-130 гр буюу эхийнхээ биеийн жингийн 1/900-тэй тэнцэхээр маш жижиг байдаг аж. 8-9 сартай болтлоо хөхөөрөө хооллох бамбаруушнууд 18-24 сар хүртэл эхтэйгээ цуг амьдардаг. Панда 5-7 жилийн дараа нас бие гүйцдэг юм байна. Ийнхүү Гуанжөү мужийн уугуул панданы тоо нэмэгдсэнд амьтны хүрээлэнгийн ажилтнууд баяртай байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж