Хятадын Гуанжөү мужийн Чанлүн амьтны хүрээлэнд Лүнлүн нэртэй хулсны баавгай эр бамбарууш төрүүллээ.
Энэ жил таван настай Лүнлүн нэрт панда нь 2013 оны долдугаар сарын 31-нд тус амьтны хүрээлэнд мэндэлсэн юм. Хулсны баавгайн бамбарууш төрөхдөө 90-130 гр буюу эхийнхээ биеийн жингийн 1/900-тэй тэнцэхээр маш жижиг байдаг аж. 8-9 сартай болтлоо хөхөөрөө хооллох бамбаруушнууд 18-24 сар хүртэл эхтэйгээ цуг амьдардаг. Панда 5-7 жилийн дараа нас бие гүйцдэг юм байна. Ийнхүү Гуанжөү мужийн уугуул панданы тоо нэмэгдсэнд амьтны хүрээлэнгийн ажилтнууд баяртай байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ