“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г  хэн хулгайлав | News.MN

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г  хэн хулгайлав

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

ВЭЙСЕЛ АКЧАЙ

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г  хэн хулгайлав

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай-г  хэн хулгайлав

Монголын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж “хүн хулгайлсан” байж болзошгүй хэрэг өнөөдөр /2018.07.27/ 13.00 цагийн орчимд гарчээ. Тухайлбал, Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай /Veysel Akcay/-г хар өнгийн ‘Старекс’ маркийн автомашинтай үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас ‘хулгайлж’, улмаар онгоцны буудал руу авч явсан талаарх мэдээлэл Туркийн зарим сайт болон Twitter хуудаснаа нийтлэгдэж дуулиан дэгдээд байна. 

Бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад ‘Вэйсел Акчай-г хулгайллаа гэсэн гомдлыг ирүүлсэн. Гомдлын дагуу шалгаж эхлээд байна’ гэлээ. 

Үүнийг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэнээс хойш гол зохион байгуулагч гэх Фетулла Гуленаар удирдуулсан хөдөлгөөнийхөн /FETO/ дэлхийн улс орнуудад кампанит ажлууд өрнүүлж эхэлсэн, мөн тус улсын Тагнуулын төв газраас бусад орны нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах болсон талаар Туркийн хэвлэл мэдээллийн сайтууд бичих болсон. Тухайн 2016 оны эцсийн байдлаар нэг жилийн дотор гадны 18 орноос FETO-ийн 80 орчим хүнийг баривчилсан гэх мэдээлэл ч нийтлэгдэж байв.  Монголын хувьд тухайн үед БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тус сургуулийг нь хаах тухай ямар нэгэн яриа Туркийн талтай хийгээгүйг мэдэгдэж байсан.

Дээрх төрийн эргэлтийн дараахан тус улсын Засгийн газар дэлхийн улс орон дахь Турк сургуулиудаа “Боловсролоо хямдхан худалдахгүй” гэсэн шалтгаанаар хаах тухайгаа зарлаж, мөн Фетулла Гулентай холбогдсон Турк улсынхаа буюу дотоодынхоо 2000 сургуулийг хааж, 61 мянган багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлснийг хоёр жил орчмын өмнөх мэдээллүүдээс харж болно.

Монгол Улсад Турк, Монгол иргэдийн хамтран байгуулсан таван сургууль бүртгэлтэй. Түүний гурав нь Орхон, Баян-Өлгий, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг “Улаанбаатар Элит” сургууль “Баянгол” зочид буудлын ойролцоо байрладаг. Харин дээрх дөрвөн сургуулийн толгой болох “Улаанбаатар эмпати” Монгол-Туркийн хамтарсан ахлах сургууль нь Амгалан дулааны цахилгаан станцын урд байрладаг.

Нэг жилийн сургуулийнх нь төлбөр 4.8-7.5 сая төгрөг байдаг,  тэнд суралцагчдын тоо нэмэгдсээр байдаг. Турк сургууль төгссөн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн дээд оноо авах тохиолдол ажиглагддаг болохоор Монгол дахь Туркийн таван сургуульд суралцагчдын тоо жил тутамд нэмэгдэж 3000 орчимд хүрээд байгаа гэсэн мэдээлэл бий.

Монголд 24 жил ажилласан Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчай-ийн талаарх мэдээлэл одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Туркийн талаас хэвлэл мэдээллээр дамжуулж байгаагаас үзвэл түүнийг Монголын газар нутаг дээрээс баривчиллаа гэж үзэж байгаа бололтой. Хэрэв тийм бол олон улсын холбогдох гэрээ, конвенциудыг зөрчиж байгаа хэрэг болно. 

У.ОЙДОВ 

"Болор дуран"-аар шалгав.

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-27 202.131.225.249

Ene huniig ooriin uls nii avch yavaad shalgaya gej baihad AN hulgachuudad yamar hamaa bna aa monch ih soliorch bna AN gishuun hurts guai bur erpopoos hun hulgailaad suud bolj baihad manai shudraga archilagch AN ingej bailuu

Avatar

Зочин 2018-07-27 220.240.104.130

ха ха ха ёооё элэг хөшлөө, энэ бичсэн комeнтуудыг нь хараач дээ. яана даа яана. арай л хэтэрхий харанхуй бүдүүлэг байцгаагаад байгаан биш үү

Avatar

zochin 2018-07-27 59.153.87.58

ene bagshiig bid butsaaj avah estoi ger bultei ni uulzuulah estoi ene bol hunii es Ak Cay gej ene hunii ovog bololtoi shuud orchuulbal tsagaan tsai gesen ug yum utagchilan helbel suutei tsai gesen ug yum hunii erhiig hamgaaldag albaniihan hna bna ted yund duugui bna ve hun l bol hun shuu dee

Avatar

Зочин 2018-07-27 122.201.21.249

САЙН СУРГУУЛЬ ХАМТ ОЛОН ШҮҮ ХАРАМСАЛТАЙ БАЙНА ЭНЭ ЯВДЛЫГ АШИГЛААД УЛС ТӨРЖӨӨД БАЙГАА АН БИТГИЙ ОЛЗ ХАЙЖ ДАРИН ДЭЭР ДАВС НЭМЭЭД БАЙ АН ХЭЗЭЭ ИЙМ ШУДРАГА БОЛЧИХОО ВЭ ӨВӨР МОНГОЛ ЗАЛУУСЫГ ИЧИХГҮЙ Л АЧААД ӨГӨӨД ЯВУУЛСАН БИЗДЭЭ ӨМХИЙ САНАА ГАРГАЖ ХҮН ХОРЛОХ ЮМ

Avatar

Зочин 2018-07-27 66.181.161.49

Женко Зи вирустэй хулгана 2 иймэрхүү юмандаа мундаг байхөө

Avatar

Зочин 2018-07-27 66.181.160.4

ӨГӨӨД ЯВУУЛБАЛ МАНАЙД ИРЭХ ГАДААДУУДЫН ТОО ЭРС БАГАСНА ШҮҮ ОНГОЦТОЙ НЬ ХАМТ БАРИВЧИЛ

Avatar

lalriin turkuud 2018-07-27 121.94.100.174

tusgaar ulsad hen durtai n orj ireed duriin hunee bariad yavdag baij bolohgui, tusgaar ulsiig het doromjilson uildel baina. turkuud MU-iig yu gej boddog yum be? turktei or tas hariltsaagaa tasalsan ch MU hohirohgui.

Avatar

нг 2018-07-27 27.123.212.140

ер нь турк сургуулиудыг хаах хэрэгтэй. яваандаа лалын шашинтангууд дэлбэлээд эхэлнэ дээ хөөрхтй.

Avatar

Зочин 2018-07-27 202.9.42.3

Bugdiin haa

Avatar

Зочин 2018-07-27 80.153.196.113

Акчай захирал Увс гаралтай хүн юм гэсэн. Муусайн юмнууд атаархахдаа ийм худал мэдээлэл тарааж байгаа л даа !!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-07-27 202.9.42.3

Za ta chin Mongol hun bish bh shiv

Avatar

хуульч 2018-07-27 202.9.42.9

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ДЭЭР ГАДААД УЛС ,ОРНООС ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ НЬ ЯАМАЙДАА??? Тийм зүйлийГ анхаарахгүй өнгөрөх хэнэггүй толгойнууд монголоор дүүрэн бий дээ ???ЯАНА ДАА ??? МОНГОЛД ЭЗЭН БАЙНА УУ???

Avatar

и 2018-07-27 27.123.212.140

өгөөд л явуулах хэрэгтэй шдээ. бидэнд ямар хамаатай юм.

Avatar

Тун болзошгүй 2018-07-27 64.119.21.173

Туркийн ерөнхийлөгч Эрпоган бол ардчилсан зарчмаас урвасан, хүний эрхэд байнга заналхийлж байдаг хүн. Гадаадад буй чөлөөт сэтгэгчдийг ийн хавчиж байж тун болзошгүй.

Avatar

Тун болзошгүй 2018-07-27 64.119.21.173

Туркийн ерөнхийлөгч Эрпоган бол ардчилсан зарчмаас урвасан, хүний эрхэд байнга заналхийлж байдаг хүн. Гадаадад буй чөлөөт сэтгэгчдийг ийн хавчиж байж тун болзошгүй.

Avatar

Зочин 2018-07-27 119.40.98.26

Uvs ganbaa

Avatar

зочин 2018-07-27 202.9.41.85

монголын тагнуулынхан л барьсан гэж байна лээ шт.

Avatar

Зочин 2018-07-27 202.131.245.243

Хурц францад хүн хулгайлж болж байхад түркүүд монголд болно гэсэн үг.

Avatar

Зочин 2018-07-27 66.181.181.247

хаха яг зөв

Avatar

Монгол хуулийг мөрдөж Ислам заагаагүй учраас багш хулгайлагджээ 2018-07-27 64.119.20.219

Ерөнхийлөгч Эрдоган Туркийн бүх үнэт зүйлийг Исламжуулах замаар Путин шиг хүчирхэг улс байгуулах гэж улайраад шуналтаж байгаа юм

Avatar

Зочин 2018-07-27 202.9.42.3

Fetogiin humuus mongold yamar ih yumbe

Avatar

Зочин 2018-07-27 202.131.245.243

Түркүүд өөрийнхөө мөнгөөр Булганы Төлүүгийн давааг засч, тохижуулж өгсөн. Бат-Эрдэнэ сайд мэдэж байгаа. Монголчууд дуугай л амаа хамхиад, цавиндаа хошуугаа шургуулаад хэвтэж бай. Та нарт түй ч падлий байхгүй.

Avatar

Зочин 2018-07-27 66.181.160.115

Зээ зээ тэгээд монголд хууль хамаагүй,дуртай нь орж ирээд хэнийг ч хамаагүй ачаад явах юм байна л даа!

Avatar

Зочин 2018-07-27 66.181.161.92

Өгөөд явуулаач гэмт хэрэг хийсэн бол

Avatar

Зочин 2018-07-27 202.9.40.212

24 jil Mongol huuhduudiig surgaj humuujuulsen ni tegeed gemt hereg uu

Avatar

Зочин 2018-07-27 202.9.42.3

Feto.giin surguulid hamag munguu ugch bsnaas haagaad munguu mongoldoo vldee

Avatar

Зочин 2018-07-27 192.42.116.16

Зика вирус сая Эрдоганы тангаргийн ёслолд оролцоод явж байсан. Тэр тэндээс авсан даалгавар нь байж магадгүй. Түүүнээс монголчууд дуугүй хараад суух ёсгүй. Энэнийхээ төлбөрт манай Жанхуу Хүүк нар Эрдоганаас хандив авч төрийн эргэлт хийнэ гэж балайрч энэ тэр. Дараа нь монгол Шанхайн хамтын нийгэмлэгт элсэж, бөөн терроруудын үүр болох вий. Зика ойрд зэвүүн хулгана царайгаа харуулахгүй гадуур доншуучлаад, Жанхуу Хүүк нар нь их бардам байгаа нь нэг л юм хэлээд байнаа.

Avatar

Зочин 2018-07-27 203.91.115.38

барьж буцаах нь зөв. бага цоролз өмхий ардчилсан нохой бөөснүүдээ

Avatar

Хэ хэ хэ 2018-07-27 66.181.164.246

Ер нь бол эх орондоо төрийн эргэлт хийх гэж оролдсон хүнийг буцаах нь зөв. Гэхдээ албан ёсоор, хоёр орны хүчний оролцоотой ил явуулсан бол зүгээр байсан юм.
Солонгост ЭС-аар очсон Хурц ч гэсэн Герман бил үү Францаас хүн хулгайлж авчраад өнөөх нь энд ирээд талийгач болсон түүх бий. Хурц Европт хөл тавих эрхгүй болсон.

Avatar

Nam bus irgen 2018-07-27 66.181.181.187

Mongolchuud France-aas hun hulgailaad avchirch bolson yum chini bid ch gesen hulgailj bolno gej bodson yum baihdaa. Turiin tumur nuurtei huuli zasagtai tusgaar uls gedgee haruulah heregtei hulhinuudad.

Avatar

Зочин 2018-07-27 27.123.212.140

Монгол тусгаар тогтносон улс мөн юм бол үүнийг нэн даруй таслан зогсоо!!!!Туркийн дотоод асуудал монголд падгүй гэхдээ монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн монголын хууль үйлчлэх есиой

Avatar

Зочин 2018-07-27 183.177.106.67

Нэрийг нь зөв галиглаад бич л дээ

Avatar

Зочин 2018-07-27 27.123.214.121

Сэтгүүлчээ нэр нь Вэйсел Акчай гэдгийн залруулчих

Avatar

Зочин 2018-07-27 202.9.41.40

Өөрөө эхлээд зөв бич! "гэдгийг нь" гэж бичдэг. Бас ганц өгүүлбэр найруулж биччихэж чадахгүй байж хүн шүүмжлэх юм.

Avatar

zochin 2018-07-27 180.149.93.198

Gedeg yum

Avatar

Зочин 2018-07-27 202.9.42.5

Мэдрэл муут эрдоган ухэн хатан монголд хунээ явуулж ухэн хатан зээл амлаж энэ хэдэн туркийг барьж авч явах санаатай байсан нэг хуний дарангуйлал гэж ицм аюултай шуу монгол ялнуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж