1.5-2 саяын цалинтай ажлын байранд 54 залуу шалгарлаа | News.MN

1.5-2 саяын цалинтай ажлын байранд 54 залуу шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

1.5-2 саяын цалинтай ажлын байранд 54 залуу шалгарлаа

1.5-2 саяын цалинтай ажлын байранд 54 залуу шалгарлаа

1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байранд бүртгүүлж амжилттай суралцсан залуус ажлын томилолтоо гардан авлаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудыг хөгжлийн газар “Монгол тээвэр нэгдэл” ХХК-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад хамрагдсан залууст өнөөдөр /2018.07.27/ батламж гардууллаа. 

Энэ үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар “Монгол тээвэр нэгдэл” ХХК-тай хамтран дөрвөн хоногийн хугацаанд энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Нийт 194 жолооч бүртгүүлснээс 54 нь ажлын байртай боллоо. Бид залууст мэргэшсэн жолооны үнэмлэхтэй байх шаардлага тавьсан. Шалгарсан залуучууд ажлын байран дээрээ тогтвор суурьшилтай ажиллах нь чухал.  Үлдсэн 26 залууг удахгүй дуудаж ярилцлагад оруулна.

Гурван сарын дараа тодорхой үр дүн харагдах байх. Энэ удаагийн сургалтад идэвхтэй хариуцлагатай хандсан залуучуудад батламж гардуулж, ажлын байранд нь шууд холбож өглөө. Ажилд орсон залуучуудын хариуцлагатай байдал, ажлын гүйцэтгэлээс хамааран цаашид тус үйл ажиллагаа үргэлжилнэ” гэж ярилаа.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Өнөөдөр батламж гардан авсан залуучууд манай компанид гишүүнчлэлтэй 17 компанид хуваагдан ажиллах бөгөөд бид зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана” гэж мэдээллээ. Мөн “Монгол тээвэр нэгдэл” ХХК нь БНХАУ-ын Чалко компанитай 2018 оны нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж буй юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дах километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж байгаа гэдгээ давуу талтай юм.

Э.Ариун 

 

 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-27 183.177.97.14

Ийм хүнд ажилд ийм бага цалин өгөөд байхдаа яахав дээ, Монгол тээврийн луйварчин Гантулгаа, муу луйварчид минь наадах шоугаа боль, Энержи ресоурсэд ажиллавал 2,5-3 сая өгдөг

Avatar

Зочин 2018-07-27 103.229.121.109

tegeed tendee ochood ajillaach end hucheet ajilluulaad bgamuu

Avatar

Zulaa 2018-07-27 66.181.185.150

Зөв энэ мэтээр ажилтай болгоод байвал олон асуудыг зэрэг шийднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж