Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав | News.MN

Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, өрхийн аж ахуйг хөгжүүлж, улс орондоо оруулсан сумын нийт иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймгийн Орхон сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж, одонг Орхон сумын туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.

Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Сэлэнгэ аймгийн Орхон Шарын голын жимс, ногоо, сүүний сангийн аж ахуй нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байжээ.

Орхон сум нь 44177 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, 3269 хүн амтай, нийт хүн амын 80.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна. Мөн сумынхан газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг буюу сумын 468 өрхийн 2000 орчим иргэн газар тариалангийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, жилдээ 13-17 мянган тонн ургац хураан авдаг байна.

Мөн өрх бүр үйлдвэрлэгч байж хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймаг болон Дархан сумаас ажилгүй иргэд, их дээд сургууль, коллеж, МСҮТ-өөс оюутнуудыг оролцуулан хаврын тариалалтаас намрын ургац хураалт дуустал 1200 гаруй хүнийг түр ажлын байраар хангаж, дунджаар 1.6-2 тэрбум төгрөгийн ажлын хөлс олгосон байна.

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа бөгөөд 40330 толгой малтай, 1601 бүл зөгийтэй жилдээ 42465 литр зөгийн бал хураан авч зах зээлд нийлүүлдэг байна. Мөн жил бүр салбарын яамнаас нь зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онуудад хүнсний ногоо тариалагч “Шилдэг сум”-аар шалгарч байжээ. 2017 оны байдлаар Дархан-Уул аймгийн Орхон сумынхан Монгол Улсынхаа хүнсний ногооны хэрэгцээний 19.8 хувийг дангаар хангасан байна.

Эх сурвалж: www.president.mn

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-27 150.129.141.249

orkuudiin buus janhuu ogtsor!!!

Avatar

АРД 2018-07-27 122.201.22.172

Ард түмний сонголтоор гарч ирсэн гэж оркууд балайрахаа больж үз!!! МАНАН, МАХН-н ард түмэнд тулган хүлээлгэсэн тулгалтыг “Ард түмний сонголт” гэж хэлэх үндэслэл байхгүй!!! Энийг өнөөдөр яагаад хэн ч ярьдаггүй юм бэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэн даруй өөрчилж “Жирийн иргэн ард түмнээс гарын үсэг цуглуулж чадсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй байх” заалтыг оруулах хэрэгтэй!!! Энэ [Хориотой Үг] орк малыг нэн даруй огцруулахгүй л юм бол дараагийн ерөнхийлөгчийг шууд авдрантаас юм уу мааньтын чанга дэглэмтэй хорихоос нэр дэвшигчээр тодруулж, сонгох хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2018-07-27

Гамбаа минь ингэж элийрч суухаар хувийн сургууль ч болов төгсчихөөч дээ.

Avatar

АРД 2018-07-27 122.201.22.172

Оркуудын бөөс [Хориотой Үг] орохгүй гэж улсаас хулгайлсан мөнгөөр, мөн хадам ах путины хакер ажиллагаагаар, дээрээс нь 30-хан хувийн саналаар ерөнхийлөгч болсон шүү дээ!!! Яагаад 30 хувь гэж та асуугаач? Яагаад вэ гэвэл 2 дахь удаагийн санал хураалтанд нөгөө л анх санал өгсөн 30 хувь нь жанхуугаа дэмжсэн, дээрээс нь хадам ах путины хакер ажиллагаа ч энд голлон нөлөөлсөн!!! Яг үнэндээ бол яс үндэс төвд гаралтай жанхууг 30 хувь, хятад миеэ-г мөн адил 30 хувь нь дэмжиж, ард түмний 30 гаруй хувийн цагаан сонголтыг жанхуугийн хадам ах путин жанхуугийн санал руу уншуулсан!!!

Avatar

Зочин 2018-07-27

Сайн уу Ганбаатараа? Одоо болтол уурлаад л бгаа юм уу. Одоо тайвшираа ялагдаж сур.

Avatar

зочин 2018-07-27 103.229.121.86

Монгол-Болгарын хамтарсан консервийн үйлдвэр гэж сайхан үйлдвэр байлаа.Орхончууддаа баярын мэнд хүргэе.

Avatar

ego play 2018-07-27 180.183.96.50

ego pay jujignuudee bolimoor yumaa ,uur ajil alga ,uu ,
uunii orond neg tsetserleg ,neg yaduu urkhud neg zuil ajiliin bairt khurungu oruulaach ,
buunuuur ungaldaj dabkhisan benzinii mungu chini khed bolobooo

Avatar

99112314 2018-07-27 202.9.44.67

HUUE Battulga aa BULGAN aimgiin 80 jil bolj bainaa. Hudulmuriin gaviyanii ulaan tugiin odongoor shagnaachee

Avatar

njuty 2018-07-27 103.57.92.239

Эрт дээр үед Дархан сум гэж байхад ШАРЫН АДАГ нэртэй хятад иргэд суурьшсан газар байсан юм,хожим жараад онд ЖИМС НОГООНЫ саа БАЙГУУЛАЖ даргаар нь Нямдорж гэдэг хүн ажиллаж байсан юм,одоо Орхон сум гэж нэртэй засаг захиргааны нэгч юм.

Avatar

зочин 2018-07-27 202.9.41.73

Дархан-Уул аймагт Орхон гэж сум байдаг юм уу. Дээр үеийн Шаамарын жимс жимсгэний аж ахуйг гэж байсан газар биздээ….

Avatar

admin 2018-07-27 43.228.130.66

orkhon sumiinkhand amjilt khusie

Avatar

ЗОЧИН 2018-07-27

1968 – ЕСӨН ОНЫ ҮЕД ДАРХАНЫ ОРХОН ХӨНДИЙН САНГИЙН АЖ АХУЙ ГЭЖ БАЙХАД БОЛГАР МЭРГЭЖИЛТНҮҮД ИРЖ ПОМИДОР ТАРЬЖ БАЙСАН САНАГДАЖ БАЙНА . АНХ ТЭД ХҮНСНИЙ НОГОО ТАРИХ ЭХЛЭЛИЙГ ХАМТРАН ШИЙДЭЖ ЭХЭЛСЭН .

Avatar

Зочин 2018-07-27 66.181.176.62

Ямар хэрэгтэй юм?

Avatar

FormerDa 2018-07-27 202.21.106.116

Orhonchuuddaa Bayariin Mend!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж