Олон жил өөх тостой хоол идвэл элгэнд өөхжилт үүсдэг | News.MN

Олон жил өөх тостой хоол идвэл элгэнд өөхжилт үүсдэг

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Олон жил өөх тостой хоол идвэл элгэнд өөхжилт үүсдэг

Олон жил өөх тостой хоол идвэл элгэнд өөхжилт үүсдэг

ДЭЛХИЙН ЭЛЭГНИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨРТ

Манай улсын хүн ам хоол боловсруулах эрхтэн болон элэг цөс, зүрх судасны өвчлөлд илүүтэй өртдөг. Энэ нь амьдралын буруу хэвшил, хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг болохыг Д.Даваадорж эмч онцолсон. Анагаах ухааны доктор, профессор, Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх эмч Д.Даваадоржтой ярилцлаа.


-Монголын Гастроэнтерологийн холбооны үйл ажиллагааны талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?

-Монголын Гастроэнтерологийн холбоо 1998 онд байгуулагдсан, хоол боловсруулах эрхтэн судлалын эмч мэргэжилтнийг хамарсан нийгэмд үйлчилдэг мэргэжлийн байгууллага юм. Тус хол­ боо нь хоол боловсруулах эрхтний эмгэг, өвч­лөлүүд түүний оношилгоо, эмчилгээний удир­дамжийг 2008, 2012, 2017 онд боловсруулан, бүх гишүүнээрээ­ хэлэлцүүлэн батлан, эмнэлэг прак­ тикийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна. Манай­ холбоо 2012 оноос жил бүр Монголын Хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хо­ног олон улсын сургалтыг зохион байгуулж у­ламж­лал болгосноор манай эмч мэргэжилтнүүд га­ даа­дын олон орны эрдэмтдээс шинэ эмчилгээ оно­­шилгооны мэдээлэл туршлагыг хүлээн авч сурал­­цан мөн эмнэл зүйн практикийн чадвараа сайжруулах, хамтарсан судалгаа хийх зэрэг олон ажлыг хийж байна. 2008 оноос Эндоскопийн оношилгоо эмчилгээг сайжруулахын тулд АНУ, Японы эмч эрдэмтэдтэй хамтран олон удаагийн дадлага сургалтыг хийснээр манай эмч нар дэлхийн түвшний оношилгоо эмчилгээг Монгол Улсдаа амжилттай хийж байна. Мөн 2012 оноос элэгний С вирусийн оношилгоо болон шинэ эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхийн тулд идэвх­ чармайлттай ажилласнаар 2015 оноос ХАРВОНИ эмчилгээг эмнэл зүйн практикт бүрэн нэвтрүүлж, олон мянган хүнийг энэхүү аймшигт өвчнөөс салган эмчлээд байна.

-Монгол Улсын хүн амын дунд ходоодны хавдар дэлхийн хэмжээнд хоёрдугаарт, элэгний хавдар нэгдүгээрт бүртгэгдсэн гэсэн. Яагаад зөвхөн энэ хоёр өвчин ийм хурдацтай тархаж байна вэ?

-Бидний амьдралын хэв маяг, өмнө авч байсан халдвар болон сүүлийн үед манай эрүүл мэндийн сал­барт оношилгоо, эмчилгээ сайжирсантай хол­боотойгоор энэ төрлийн өвчлөл илүү ихээр бүрт­ гэгдэж байна. Нас баралтын шалтгаант өвчлөлийн тэргүүн байранд зүрх судасны өвчлөл, дараа нь бүх төрлийн хавдар орж байна.

-Өвчин хэлж биш хийсэж ирдэг гэдэг ч хүн ер нь өвчлөхгүй байхын тулд яах ёстой вэ?

-Монголчуудын хооллох дэг жаяг, амьдралын хэв маяг ихээхэн асуудалтай болчихсон. Хоолны нэр төрөл олширч, даршилсан давсалсан бү­тээг­дэхүүний­ тоо нэмэгдсэн. Хүн амын дунд илүүдэл жин хэвийн үзэгдэл болсон. Илүүдэл жинтэй хүн дан­даа өвчин тээж явдаг. Тийм болохоор зүрх су­ дас, хоол боловсруулах замын өвчлөл их байна. Хүн өө­рийнхөө биед тохирсон жинтэй байх ёстой­. Биеийн жин хэвийн хэмжээнээс хэтэрсэн то­хиол­ долд үе, нуруу, зүрхэнд ачаалал нэмэгдэж аа­жим­ даа ачааллаа дийлэхээ больж, эмгэг үүсгэх гол шалтгаан болдог.

-Өөх тостой, махан хоол хүний биед муу л гэх юм?

-Олон жил өөх тостой хоол идсэн хүн нэгдүгээрт судас хатуурах, хоёрдугаарт цөсний үрэвсэл, гу­рав­ дугаарт элэг өөхжих өвчинд өртөнө. Ямар ч ви­рус­ гүй, элгэнд нөлөөлөх хорт бодис хэрэглээгүй бай­ сан ч олон жил өөх тостой хоол идсэнээс элгэнд өөхжилт үүсдэг.

-Манай улс элэгний эмгэгийг эмчилдэг бол­ сон нь эрүүл мэндийн салбарын бас нэгэн ам­ жилт болов уу?

-Сүүлийн 10 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд элэгний эмгэгийн эмчилгээнд тодорхой ам­ жилт гар­сан. Вирусийн эсрэг эмчилгээнээс эхлээд элэг­ шилжүүлэн суулгах, элэгний хатуурлын үед гар­даг хүндрэлийг хүртэл эмчлэх эмчилгээг бүрэн ший­дэж чадаж байна.

-Эмчийн гарт “зэвсэг”-ийг нь бариулж өг­нө гэдэг хамгийн чухал зүйл гэж Та хэлсэн бай­ сан. Эм ханган нийлүүлэх компаниудад ч бас таларх­санаа хэлэх нь зүйтэй болов уу?

-С вирусийн эмчилгээг даатгалын системд оруулс­­наар хамрагдах хүмүүсийн тоо ихэссэн. Тө­ рийн зүгээс хувийн хэвшилтэй rap нийлж хамтарсан бод­лого явуулаад ирэхээр бүх төрлийн өвчлөлийг бууруулах­ бололцоотой болж байна. Анхны үр дүн ч гар­сан. Сүүлийн үед эм ханган нийлүүлэх бай­гууллагууд элэгний болон хоол боловсруулах замын өвчлөлд сайн эмүүдийг оруулж ирж байна. Хоол боловсруулах эрхтний хавдарт “Видатокс”-ийг оруулж ирсэн гээд олныг нэрлэж болно. Энэ бүгд эргээд­ монгол хүнд л хэрэгтэй. Хамгийн сүүлд гэхэд­ л “Денкфарм” компани “Дайжест актив” нэр­тэй бүтээгдэхүүн оруулж ирсэн бөгөөд энэ нь элэг­ хам­гаалах болон цөсний өвчлөл тэр дундаа цөс­ний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бэлдмэл юм.

-Хүн бүр л цөсний чулуутай, цөсөө авахуулна гэж ярих болсон. Цөсний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Цөсний чулуу хөдөлгөөний хомсдолтой холбоотой. Өмнө нь хүмүүс хөдөлгөөнтэй, хам­ гийн гол нь зөв хооллож, биеийн хүчний ажил эрхэлж­ байсан учраас цөсний эмгэг бага байсан. Ор­чин үед хүмүүс ажил мэргэжлийнхээ онцлогоос шалт­гаалаад ихэвчлэн суугаа байдалд хөдөлмөр эрхэлж­ байгаагаас цөсний чулуу үүсэж байна. Тий­ мээс хөдөлгөөн багатай амьдралын буруу хэвш­лээ арилгаснаар урьдчилан сэргийлж чадна. Түүнч­лэн дээр дурдсан “Денкфарм” компанийн “Дай­жест актив” элэг цөсний хүнд өвчлөлийн дараа, цөс өт­ гө­рөл болон зогсонгишил, цөсний хана зузаарсан, элгэнд­ нөлөөлөл ихтэй эм ууж буй үед, нүүрс усны солилцоог­ зохицуулж биеийн жинг бууруулах, хөдөлгөөний дутагдалтай холбоотой гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширсан үед уух заалттай юм билээ.

-Эмч хүний хамгийн том шагнал нь юу бол?

-Эмчлүүлж байсан өвчтөн нь эрүүл саруул болох эмч хүний хамгийн том шагнал. “Эмч ээ танд баярлалаа” гэж хэлсэн үг нь одон медалиас илүү үнэтэй, хамгийн сайхан шагнал юм даа.

 

Д.ЖАРГАЛ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-27 202.21.108.160

Энэ эм жинхэнээсэй нөлөөтэй шүү би ууж үр дүнд хүрсэн цөс өтгрөлттэй ходоод халуу өргөдөг бол сайн шүү

Avatar

Буяа 2018-07-27 103.10.23.105

дайжест актив эмийг насанд хүрсэн хүн (50 настай, хоолны шингэц муудаад байгаа, хөдөлгөөн багатай
) хэдийд ямар тунгаар уух зааврыг илгээнэ үү. баярлалаа.

Avatar

х****а 2018-07-27 66.181.160.47

Муусайн сүлжээний эм зарж, ард түмнийг шулж, хүний зовлонгоор хөлжигсөд текстээ unicode converter-р янзалж чадахгүй байж, реклам тавихаа болиоч. П и з д а

Avatar

Зочин 2018-07-27

unicode monkey

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж