Каннабис тариалдаг фермийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Каннабис тариалдаг фермийг илрүүлжээ

Каннабис тариалдаг фермийг илрүүлжээ

Тайваний Тайчунг, Таоюуан хотын цагдаа нар мансууруулах нөлөөтэй каннабис өвс тариалдаг хоёр фермийн аж ахуй илрүүлжээ.

Тайчунг хотын цагдаа нар өчигдөр /2018.07.26/ Чингшүей дүүрэгт байрлах агуулахаас 331 марихуан ургамлыг хураан авч, агуулахдаа тус ургамлыг тариалж байсан 39 настай Лүй овогтой этгээдийг цагдан хорьжээ. Мөн түүний гэрт цагдаагийн ажилтнууд нэгжлэг хийхэд 131 граммтай гурван уут каннабисын цэцэг, 494 каннабисын үр, тус бүр нь 26 грамм жинтэй зургаан уут сэтгэц мэдрэлийн эм амфетамин болон каннабисыг боловсруулах багаж хэрэгслүүд олджээ.

Цагдаагийн ажилтнууд хууль бусаар ургуулж буй каннабис ургамлууд 100 сая тайвань.доллар буюу 3.27 сая ам. доллартай тэнцэж байгааг тогтоосон аж. Гэмт хэрэгтэн агуулахад хайдрапоник/хөрсгүйгээр тариалах/ аргаар ургуулж байжээ.

Мөн Таоюуан хотын Синвү дүүрэгт орших ногоон хүлэмжид ургуулж байсан 68 марихуаныг илрүүлж, холбогдох гэмт хэрэгтнийг барьж саатуулжээ. 28 настай Хуанг овогтой этгээд нь Вьетнам улсаас ирсэн цагаачлагч бөгөөд хүнс ногоо ургуулах арвин туршлагатай аж. Байцаалтын үеэр тэрбээр марихуаныг зургаан сарын өмнөөс тариалж эхэлсэн гэдгээ хүлээжээ.

“Би интернетээс марихуан татах нь эрүүл мэндэд сайн, зарим өвчнүүдийг анагаадаг гэдгийг уншсан. Марихуан хэрхэн тариалж ургуулах зааварчилгааг бүгдийг нь интернетээс сурч мэдсэн” гэж 28 настай Хуанг овогтой этгээд байцаалтын үеэр цагдаа нарт ярьжээ.

Одоогийн байдлаар цагдаагийн ажилтнууд Хуангаас марихуаныг онлайнаар захиалж авсан үйлчлүүлэгчдийг мөшгөж байгаа бөгөөд хууль бусаар марихуан ургуулж байгаа зохион байгуулалттай фермийн аж ахуйнуудыг илрүүлж, үйл ажиллагаа нь таслан зогсоохоо мэдэгджээ.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Taipei Times

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж