Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй | News.MN

Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй

Гэрэлт гудамжны замыг будахад нийслэлээс төсөв гараагүй

“Гэрэлт гудамж”-нд хийгдсэн тохижилтын хүрээнд тухайн гудамжны замыг өнгөрсөн өдрүүдэд будсан. Харин өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас замын будаг арилсан талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

“Жоби” ХХК-ийн ерөнхий менежер Б.Чингис “Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр бид өөрсдийн үйлдвэрлэж байгаа будгаар нийслэлийн аль нэг замыг өөрсдийн хөрөнгөөр будаж, шинэчилж өгөх санал тавьсныг нааштайгаар хүлээн авсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж биднийг Гэрэлт гудамжны тохижилтын хүрээнд замыг будах зөвшөөрөл өгсөн. Бид холбогдох байгууллагуудтай зөвшилцөж зөвшөөрөл авч будаж эхэлсэн. Бид ням гаригт замын хөдөлгөөнийг хязгаарлаж будгийн ажлыг эхэлсэн. Замын хөдөлгөөнийг нээх зайлшгүй нөхцөл үүссэний үндсэнд лхагва гаригт хөдөлгөөнийг нэвтрүүлсэн. Замын будаг 2 үе будагдаж нэг үе будаг 4-5 хоногт бүрэн хатах ёстой. Гэвч цаг уурын нөхцөл байдал нөлөөлж, хүчтэй ширүүн бороо орсны улмаас будаг урсаж арилсан. Ийм асуудал үүссэнд ард иргэдээс уучлал хүсч байна. Мөн хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэхүү ажлыг хийхэд нийслэлээс нэг ч төгрөгийн зардал гараагүй бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар 10 гаруй сая төгрөгөөр хийсэн” гэлээ.

“Жоби” ХХК анх удаа Монгол улсад Герман технологиор замын тэмдэглээний будаг үйлдвэрлэж байгаа юм. Дээрх зам дээр үүссэн нөхцөл байдлыг баримтжуулан Герман улс руу явуулжээ. Замыг дахин будах, цаашид хэрхэхээ мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөх юм.

Замын ажлын гүйцэтгэлийг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар гүйцэтгэсэн байна. Гаргасан зураг төслийн дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр будгийн ажлыг хийсэн байна. Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ ажил эхэлсэн. Замын будаг өнгө хувирал явагдах байдал зэрэг лабораторийн шинжилгээг хийлгэсэн байна. Бүрэн бэхжилт хийгдээгүй, хоёр дахь үе будаг хийгдээгүй байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-27 150.129.142.77

Эд нар дахин будна ч гэх шиг. Өөр хийх ажил хангалттай баймаар юм.

Avatar

Зочин 2018-07-27 150.129.142.77

10 сая төгрөг гаргасан.

Avatar

Зочин 2018-07-27 202.9.40.88

ХУЦДАГ ХҮҮРҮҮД ШҮҮ

Avatar

Зочин 2018-07-27 112.72.11.102

jobi gj iim l hulhi um hiiddiin ba vnegvi hiij ugnu ch gj uy bdgiin

Avatar

Зочин 2018-07-27 112.72.11.102

jobi gj iim l hulhi um hiiddiin ba vnegvi hiij ugnu ch gj uy bdgiin

Avatar

Зочин 2018-07-27 64.119.19.245

LALRUDAD HIH YM OLDOHGUI BOL AJILA OGOD z**l HARA MUTAI HUND HAR ALAG ZAMNI HAGUR YVAH N MEDEGDEHGUI MEDEGDEHGUI

Avatar

Зочин 2018-07-27 202.70.47.158

Мөнхтуяа гэгэч Элбэгдоржийн үнээгийн "хийсэн" ажил

Avatar

zochin 2018-07-27 27.123.212.141

hotiin gydamj DEBILUUDiin togloom bish.

Avatar

Зочин 2018-07-27 27.123.212.139

1. Худлаа ярих хориотой. 2. Үндэсний үйлдвэрлэлийн чанар үлгэр Жоби.3. Жоби ямар тендер нийслэлээс аваад зам булав ???

Avatar

zochin 2018-07-27 202.179.26.132

yagschdee ta nar l unegui barjil genee ,ajillaa medechgui , dandaa chudlaa bulterch ulsiin chogjild dandaa saad totgor boldogoo darui zogsoo, naad UB us ,schalbaag ,deevriin usand avtaj guichlee

Avatar

Зочин 2018-07-27 202.179.24.186

Зөв юм хийж байгаа залуусаа дэмжих хэрэгтэй… Одоо та нар Шархад, Толгойт, Дамбадаржаа,Баян хoшуунд хийгээрэй…

Avatar

Bkyukl 2018-07-27 66.181.169.114

Их том сургамж болж байна. Залуус аа, дараа юм хийхдээ бүхий л эрсдэлийг урьдчилан тооцоолж сурах хэрэгтэй шүү! Уг санаа сайхан боловч учирч болзошгүй бүхий л гай, саад бэрхшээлийг тооцоолоогүйн уршиг нь энэ. Тэгэхдээ Та нар дахиж алдахгүй биз гэж найдаж байна. Аливаа бэрхшээлийг сөрж байж л цаана нь гарна. Сайн санаанаасаа бүү ухраарай, урагшаа!

Avatar

Иргэн 2018-07-27

Жоби компанийхаа та нар үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг өөрсдөө эхэлж сайн туршиж тeст хийчихээд нийтэд танилцуулж сурталчилах хэрэгтэй. Ядаж жоби төвийнхөө гаднах талбайдаа туршилтаар хийл дээ. Чанар стандартад нийцэж тохироогүй муу бүтээгдэхүүн хийчихээд буруугаа бороонд үүрүүлчихьe гэж яаж бодож ярьж хэлж чадаж байнаа. Энэ бол жобийгинхний СОЛИОРОЛ ТЭНЭГРЭЛ

Avatar

ЗОЧИН 2018-07-27

" ЖОБИ " ГЭЖ ЖИНХЭНЭ ХАЛТУРЫ " ЖИБА " – БАНКНААС ХЭДЭН ТӨГРӨГ ХУССАНАА ХЭЛ .

Avatar

будсан будуулсан 2018-07-27 202.9.40.69

таарсан таар шуудайнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж