Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Хятадад сурцгаая

БНХАУ-ыг зорин суралцаж буй оюутан залуус жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Жилд дунджаар 500 орчим залуус БНХАУ-ыг зорин суралцдаг тоо баримт байна. Ихэвчлэн Бээжин, Шанхай, Харбин, Тиан жин  гэх мэтчилэн хотуудыг зорин суралцдаг.

Күнз Боловсролын Төв нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд БНХАУ-ын шилдэг их дээд сургуульд НЭМЭЛТ ЗУУЧЛАЛЫН хураамжгүйгээр бүртгэл авч байгааг дуулгахад таатай байна. Ингээд Күнз Бловсролын төвийн гадаад харилцааны Гадаад харилцааны менежер Х.Отгондаваатай ярилцацгаая.


– Сайн байна уу? Оюутан залуус маань ихэвчлэн аль хотыг зорин суралцаж байна вэ?

– Сайн байна уу? Оюутан залуусын сонголт янз бүр байдаг байгаа. Зарим элсэгчид маань Бээжин хотыг сонгоно, шалтгаан нь ирж буцахад амар, нийслэл хот төвдөө байсан дээр гээд сонгодог. Зарим элсэгчид эцэг эхчүүд маань хэл сурахад Монгол оюутан багатай хотод сурвал орчин илүү бүрдэнэ гэж үзээд монголчууд бага хот аль вэ гэж асууна. Энэ тохиолдолд бид Харбин хотыг санал болгодог юм. Харбин хот нь амьдралын өртөг бага/хямд зардлаар сурах боломжтой гэсэн үг/, Монгол оюутан харьцангүй бага байдаг учир Харбин хотыг санал болгодог.

– Хятадад сурах давуу тал юу байна. Ажил хийх боломжтой байдаг уу?

– Хятад хэл сурах хүсэл эрмэлзэл жил ирэх тусам ихсэж байна. Хятад хэлний ашиг         тусыг эцэг эхчүүд маань илүү ихээр ойлгож хүүхдээ Хятад улсад боловсрол эзэмшихийг хүсдэг болсон байна. Ажил хийх боломжгүй байдаг юм аа. Учир нь сурагчийн виз буюу X1 виз даруулсан сурагч маань зөвхөн сурах боломжтой байдаг учраас ажил хийхийг хориглодог .

– Хятадад сурахад 1 жилийн төлбөр хэд вэ?

– Хятадад сурахад 1 жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 6 сая орчим төгрөг болдог. Хэрвээ хэлний бэлтгэлд сурах гэж байгаа бол хагас жилээр сургалтын төлбөрөө төлж болно, хотоосоо хамаараад 2 – 3 сая орчим төгрөг болдог. Орчинд нь хэл сурах гэдэг бол үнэхээр өөр ойлголт байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Унтахаас бусад цагт Хятадаар ярих боломжтой гэж ойлгож болно. Өрөөндөө гадаад хүнтэй байдаг учраас хоолоо идсэн үү? Хамт хоол идэх үү гэх мэтчилэн өнөөдөр чиний цэвэрлэгээ хийх өдөр шүү гэж хэлэхийн тулд Хятадаар ярьж эхэлдэг билээ.

– Ямар ямар сургуульд явуулж байна ?

– Сонголт бол нээлттэй байгаа. Ямар ч сургуульд сурах боломжтой, Манайх хэрхэн яаж сургуультай хамтран ажилладаг вэ гэдэг талаар хэлэх нь зөв байх гэж ойлгож байна. Бид жил бүр сургуулиудтай биечлэн очиж уулзаж сургуулийн орчин тойрон, анги танхим, дотуур байр гэх зүйлстэй танилцаж, гэрээ байгуулж хамтран ажиллах эсэхээ шийддэг байгаа. Манай талд сонголт байгаа  гэсэн үг л дээ, аль ч сургуулиудтай хамтран ажиллах боломж байгаа гэсэн үг. Мэдээж Хятадын топ 5-н сургууль бол хамтран ажиллах боломжгүй байгаа, гэхдээ бүртгүүлэх боломжтой. Ийм сургуулиудад бол бид зуучлалын тодорхой хэмжээний хөлстэй бүртгэж авдаг. Гэхдээ бүртгэлийн хугацаа аль эрт дуусчихдаг болохоор эхний 5-д жагсдаг сургуульд суралцах боломжгүй гэсэн үг. Бид Хятад улсад 9-д жагсдаг Харбины технологийн их сургуультай хамтран ажилладаг байгаа. Энэ сургууль нь инженерийн чиглэлээр дэлхийд данстай сургууль юм.

– Оюутан залуус маань тэтгэлгийн талаар мэдээлэл авах сонирхолтой байгаа байх. Энэ талаар?

– Аанхан, Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? гэсэн асуулт маш их ирдэг. Тэтгэлэгт онц сурсан хүүхэд хамрагддаг байгаа. Тухайн хүүхэд сургуульдаа хагас жил сураад ирэхээр сургуульд ямар ямар тэтгэлэг байдаг, яаж материал бүрдүүлдэг, хэнд материалаа өгөх боломжтой гээд бүх мэдээлэл тодорхой болдог байгаа. Зарим тохиолдолд онц сайн сурсан элсэгчийг сургууль нь өөрсдөө уулзаж тэтгэлэг санал болгодог юм. Тэгэхээр сурч байх явцдаа сайн сурч HSK оноо өндөр авах хэрэгтэй гэсэн үг. Хүн хичээвэл бүх зүйл нээлттэй байдаг. Өөрсдөө ч гэсэн сургуулийнхаа вэб сайт руу ороод мэдээлэл аваад зааврын дагуу материал бүрдүүлж өгөх бүрэн боломжтой байдаг .

– Ярилцлага өгсөнд баярлалаа, танай бүртгэлийн хугацаа хэзээ дуусч байгаа вэ?

– Баярлалаа, Манай төвийн бүртгэлийн хугацаа 7-р сарын 30-нд дуусч байгаа. Ямар нэгэн зуучлалын хураамж байхгүй, олон жилийн туршлагатай байгууллага та  бүхний өмнө нээлттэй байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Утас: 8876-5555, 7000-5055

Хаяг: Монголын залуучуудын холбоо 400 тоот

ФБ: https://www.facebook.com/kunzmn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж