
Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн хэвлэлийн бага хурлаас гадна өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хоёр хэвлэлийн хурал болно.
11.00 цагт Алтны бичил уурхайчид буюу АБУ нарын эрх ашгийг хамгаалах байгууллагаас нинжа нарын эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй болон тэдний эрх ашгийг хамгаалахаар болсон талаараа мэдээлэл хийнэ.
12.00 цагт УГЖ, хошин урлагийн мастер Б.Батзаяа хувийн амьдралынх нь талаар хэвлэлээр гарч буй мэдээлэлд хариу тайлбар хийнэ.
13.00 цагт Цунамид өртсөн Япон хүүхдүүдэд туслах "Хичээгээрэй япончуудаа" аяны талаар мэдээлэл хийнэ. Аяныг Ерөнхийлагч асан Н.Энхбаярын санаачилгаар "Шинэ хөгжлийн сан", "Шударга ёсны хувьсгал" үндэсний оюутны нэгдсэн хөдлөгөөн, "Оюунтүлхүүр" сангаас хамтран зохион байгуулж буй.