Facebook компани 119 тэрбум ам. долларын алдагдал хүлээв

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Facebook компани 119 тэрбум ам. долларын алдагдал хүлээв

Facebook компани 119 тэрбум ам. долларын алдагдал хүлээв

АНУ-ын Калифорни мужийн Менло паркт үйл ажиллагаа явуулдаг Facebook компанийн хувьцааны үнэ түүхэнд байгаагүйгээр унажээ.

Сошиал сүлжээний бизнест магнат Facebook компани нэг өдрийн дотор 20 хувь буюу 119 тэрбум ам. доллартай тэнцэхүйц алдагдал хүлээжээ. Америкийн хөрөнгийн биржийн түүхэнд нэг өдрийн дотор 100 тэрбум гаруй ам. долларын алдагдал хүлээсэн компани байдаггүй бөгөөд Facebooк анхныхаар тодорч байна.

Facebook-ын хувьцааны алдагдал нь хэрэглэгчийн тоо буурсан, сонирхолгүй зар сурталчилгаа байршуулсан зэргээс үүдэлтэй аж.

 “Facebook компанийн буурч буй хэрэглэгчид, хангалтгүй үр дүн биднийг худалдан авагчдад хувьцааг санал болгоход хүндрэлтэй болгож байна” хэмээн Номура Инстинетын эдийн засгийн судлаач Марк Келли ярьжээ.

Мөн судлаачдын үзэж байгаагаар 2018 оны эхэнд болсон Камбридж аналитикийн хэрэг явдал багагүй хэмжээнд нөлөөлсөн гэж сэжиглэж байгаа аж. Камбридж аналитик компани нь Facebook сошиал сүлжээг ашиглах хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зардаг байсан нь нотлогдсон бөгөөд үндэслэгч Марк Зукербэрг АНУ-ын Конгрессын өмнө мэдүүлэг өгч байсан юм.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж