Мэргэжлийн дугуйн олон өдрийн Тур де Франс уралдаан өндөрлөхөд ердөө 3 гараа үлдлээ. Өчигдөр тэмцээний 18 дахь гараа 172 км талын замд болж “Groupama-FDJ” багийн Франц дугуйчин А.Демар ялагч болсон байна. Франц залуу нийт замаа 3 цаг 46 мин 50 сек-д туулж карьертаа хоёр дахь удаагаа Гранд тур зэрэглэлийн уралдааны гарааны ялагч болж байна. Энэ өдөр шилдгүүдээс П.Саган 8-р байранд орсон.
Ийнхүү 18 гарааны дараа тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөний байрлалд өөрчлөлт гарсангүй. Ж.Томас 74 цаг 21 мин 01 сек-н амжилтаар тэргүүлж шар цамцаа хадгалан үлдсэн бол Т.Дюмулин, К.Фрүүм нар араас нь нэхэж байна. Өнөөдөр тэмцээний 19 дэх гараа уулын замд болно.
Б.БЯМБАБАЯР