НДШ: Илүү төлсөн 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгоно

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

НДШ: Илүү төлсөн 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгоно

НДШ: Илүү төлсөн 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгоно

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ. Энэ жилийн тухайд давхардсан тоогоор 28407 даатгуулагчид 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.

Даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяа нийгмийн даатгалын хэлтэст хандах шаардлагатай. Шаардлагатай бичиг баримтын тухайд:

  • Баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр
  • Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр
  • Иргэний үнэмлэх
  • Даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг авч очих ёстой юм.

Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, илүү төлсөн шимтгэлийн тооцооллыг хийсний дараа банкин дахь харилцах данс руу нь шилжүүлэх юм. Сануулахад, даатгуулагчийн илүү төлсөн шимтгэл гэдэг нь үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгох явцыг хэлдэг билээ.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж