Д.Цогтбаатар АНУ-ын конгрессын гишүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар АНУ-ын конгрессын гишүүдтэй уулзлаа

Д.Цогтбаатар АНУ-ын конгрессын гишүүдтэй уулзлаа

Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо 2018 оны 7 дугаар сарын 25-26-нд болох Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх сайд нарын Олон улсын анхдугаар бага хуралд ороцохоор хүрэлцэн ирсэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч, Конгрессын гишүүн Дина Тайтус, Конгрессын гишүүн Тед Ёохо нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Конгрессын гишүүдийн зүгээс Монгол Улс нь ардчиллыг тууштай дэмжигч орон, АНУ-ын чухал түнш гэдгийг онцлон, Монгол Улсын хөгжлийн эрмэлзэлд тууштай дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа нотолж, манай оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг ойрын хугацаанд Конгресст өргөн барихаар төлөвлөж байгааг танилцуулав.

АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойр түнш болохыг Д.Цогтбаатар сайд нотлов. Тэрбээр “Конгрессын хоёр намын хамтын хүчин чармайлт болох энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх төдийгүй, Монгол, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэж байна” гээд талархал илэрхийлэв.

Энэхүү хуулийн төсөл нь Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл рүү татваргүй оруулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад дэвшүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал, санаачлагын эхний алхам болж байгаа юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж