Хятадад дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

Хятадад дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байгуулжээ

Хятадад дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байгуулжээ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужийн Гуйян хотод дэлхийн хамгийн том, хамгийн өндөр  хиймэл хүрхрээ байгуулжээ.

Тус хиймэл хүрхрээ нь шилэн барилгын ханаар урсах бөгөөд архитекторын гайхалтай шийдэл болж байгаагаараа онцлог юм. 108 м өндрөөс урсах тус хүрхрээ нь Гуйян хотын зүрхэн хэсэгт Liebian International Plaza- д байрлаж аж.

Тус плаза нь зочид буудал, дэлгүүр, оффисын зориулалттай барилга юм. Барилга нь 121 метр өндөр бөгөөд хүрхрээ барилгын 108 метрийн өндрөөс урсах аж. Хиймэл хүрхрээ хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн том хиймэл хүрхрээгээр нэрлэгдээд байна.  

Тус компанийн төлөөлөгч ноён Чен ‘Манай барилга нь 4 давхар ус нөөцлөх,  ус зайлуулах системтэй. Усыг цэвэршүүлсний дараа ус нь шахагдаж, дахин боловсруулалт хийдэг. Хиймэл хүрхрээний усны эх үүсвэрийг дахин боловсруулсан саарал ус болон борооны уснаас авдаг’ гэжээ. Хүрхрээг цаг ажиллуулахад 792 юань зарцуулдаг ба цахилгаанаа хэмнэх үүднээс өдөрт 10-20 минут ажиллуулдаг гэжээ.

Зуны халуун өдөр сэрүүцэнгээ, нүднийхээ алжаалыг тайлахад тун тохиромжтой гэжээ.

эх сурвалж: Thesun 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж