"Гэрэлт гудамж"-ны шинэ загвар борооны ая даасангүй

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

"Гэрэлт гудамж"-ны шинэ загвар борооны ая даасангүй

"Гэрэлт гудамж"-ны шинэ загвар борооны ая даасангүй

Загвар өмсөгч О.Билгүүний санаачилсан ‘Гэрэлт гудамж’ төсөл эхэндээ олон нийтийн шүүмжлэлийг нэлээд дагуулсан. Гудамжинд тавьсан гэрэлтүүлэг нь хангалтгүй ор нэр төдий зүйл болсон гэж иргэд дургүйцэж байсан юм. Иймд гэрэлтүүлгийг нь нэмж, өнгө төрхийг нь сайжруулсан ч үзэж харах зүйл ховор, пивоны гудамж болсон гэж шүүмжлэх иргэн олон бий.

Тэгвэл энэ долоо хоногт ‘Гэрэлт гудамж’-ны замыг шатрын хөлөг шиг загварчилж будсан ч өнөөх будаг нь ганцхан борооны ая даахгүй урсан алга болжээ.

Сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ.

Тус гудамж 2018 оны тавдугаар сарын 11-ний 20.00 цагт нээлтээ хийж, 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах аж. Энэ хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагийн 20.00 цагаас даваа гарагийн 04.00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаа юм.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж