АНУ-ын Америкийн эйрлайнс, Делта эйрлайнс, Юнайтед эйрлайнс зэрэг иргэний агаарын тээвэрлэгч компаниуд Хятад улсын шаардлагын дагуу Тайвань нэрийг өөрсдийн сайт болон нислэгийн хуваариудаасаа арилгасан байна. Учир нь Тайвань бол Хятад улсын харьяа мужид тооцогддог боловч автономит эрхтэй аж. Хятад улс Тайванийг геополитокийн чухал ач холбогдолтой газрын тоонд авч үздэг. Тиймдээ ч бусад улсад ташаа ойлголт төрүүлэхгүйн тулд ийн арга хэмжээ авч байна.
Бусад улс орнуудын иргэний агаарын тээвэрлэгч авиа компаниуд мөн нислэгийн хуваариуд дээр бичигдэх Тайвань нэрийг “Тайбей хот” гэсэн үгээр сольсон байна. Хэрэв Хятадын талаас тавьсан шаардлагыг олон улсын авиа компаниуд 2018 оны арванхоёрдугаар сараас өмнө солихгүй бол торгууль ногдуулах аж.
Одоогийн байдлаар дэлхий даяар үйлчлэх 44 нислэгийн авиа компаниуд Хятад улсын хүсэлтийн дагуу нэршлээ сольжээ.
Эх сурвалж: CNN
Г. Батмандах