Ньюс хөтөч: Хепатит вирус илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.27-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хепатит вирус илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

Ньюс хөтөч: Хепатит вирус илрүүлэх шинжилгээ үнэ төлбөргүй хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 19-21 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэгийн энэ оны ээлжит Олон улсын сургалт Holiday Inn зочид буудалд болно. Сургалт Тодосгогчтой Хэт авиан шинжилгээ, Бамбай булчирхайн хэт авиан оношилгоо сэдвээр явагдана. Холбоо барих утас:91110769

10.00

  • Дэлхийн Хепатитын өдрийг тохиолдуулан Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн Олон улсын хамтыг ажиллагааг бэхжүүлэх, дэвшилтэт технологийг ашиглах боломжуудын талаар Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, Элэгний төв эмнэлэг, АНУ-ын Жейсон Кросс тэргүүтэй эрдэмтэд оролцох хэвлэлийн хурал болно. Хэвлэлийн хурал ПУМА ИМПЕРИАЛ зочид буудалд болно. Холбоо барих утас: 70122006, 99202166

11.00

  • ОХУ, БНХАУ, Монгол Улсын хоорондын ‘Цайны зам’ хөтөлбөрийн хүрээнд ирэх анхны 400 жуулчин  Чингисийн талбайд Нийслэлийн аялал жуулчлалын газрын албаны хүмүүстэй уулзаж, дурсгалын зураг авахуулна. Мөн эдгээр жуулчдыг дагалдах БНХАУ-ын 20 орчим телевиз, сонин, сайтын сурвалжлагч нар ирнэ. Холбоо барих утас: 99064759
  • Нийслэлийн Засаг захиргааны V байранд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” компани хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 1.5-2 сая төгрөгийн цалинтай ажиллах жолооч нарт батламж гардуулна. Холбоо барих утас:97125557
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотой хэвлэлийн бага хурал зарлалаа. Холбоо барих утас: 325044, 91113191

12.30

  • Сүхбаатарын талбайд эмчилгээ, шинжилгээнд хамрагдах боломжгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй, зорилтот бүлгийн 2000 иргэнд үнэгүй үзлэг, хепатит вирус илрүүлэх шинжилгээг хийнэ.

14.00

  • Отгонтэнгэр Их Сургуулийн Их танхимд  ‘ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ – Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь’ Олон улсын хамтарсан төслийн нээлт болно. Холбоо барих утас: 8800-9013

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж