Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.07.26/ Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх хуралдаанаас яллагдагч Д.Мурат, М.Елузаг нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны наймдугаар 8-ний өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлосон байна.
Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 6-нд Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байжээ.
Г.ХОРОЛ