Хэрэглэгчдэд учирсан 10 сая 100 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдэд учирсан 10 сая 100 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Хэрэглэгчдэд учирсан 10 сая 100 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас өнөөдөр /2018.07.26/ 2018 оны эхний хагас жилийн тайлангаа олон нийтэд мэдээллээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас 2018 оны эхний хагас жилд нийтдээ 89 гомдол ирснээс 84 өргөдөл гомдлын барагдуулж, хэрэглэгчдэд учирсан 10 сая 100 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн нийтдээ 15 удаагийн нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулсан байна. Энэ хяналт шалгалтад 49 аж ахуй нэгжийг хамруулж, 98.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Үүнээс гадна, иргэд аж ахуй нэгж байгууллага, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулсан 11 удаагийн сургалт, уулзалт арга хэмжээ зохион байгуулж, 500 гаруй хүнийг хамруулсан гэв.

2018 оныг ШӨХТГ-аас цахим орчинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах жил болгон зарласантай холбоотойгоор онлайн орчинд цахим худалдаа эрхлэгчдийн уулзалт арга хэмжээг зохион байгуулсан аж. Мөн хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг төрийн байгууллага болон хэрэглэгч хоорондын асуудлыг хэлэлцэх зорилгоор нэгдсэн зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдөр “Хүүхэд-хэрэглэгч’ гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр хүүхдүүдэд хэрэглээний боловсрол олгох мэдээлэл, зөвлөгөөг өгч ажилласан гэлээ. 

ШӨХТГ-аас ирэх есдүгээр сард Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын анхдугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ зөвлөгөөнөөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх ажээ.

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж