Эмэгтэйчүүд улс төрийн оролцооныхоо талаар чуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд улс төрийн оролцооныхоо талаар чуулна

Эмэгтэйчүүд улс төрийн оролцооныхоо талаар чуулна

“Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 4-ний өдөр Төрийн ордонд болох гэж байна. Чуулга уулзалтыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулах аж. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел, Улсын Бага Хурал, УИХ-д сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүдийн төлөөлөл үг хэлэх юм байна.

Уулзалтад нийгэм, эдийн засаг, бизнес, иргэний нийгмийн төлөөлөл эмэгтэйчүүд оролцох ажээ. Тэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар санал солилцож зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

Д.ОЮУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж