17 дахь гараанд Н.Кинтана түрүүллээ | News.MN

17 дахь гараанд Н.Кинтана түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

17 дахь гараанд Н.Кинтана түрүүллээ

17 дахь гараанд Н.Кинтана түрүүллээ

Тур де Франс уралдааны 17 дахь гараа Францын баруун өмнөд нутгийн Пиренейн уулархаг бүсэд 65 км-н зайд болж “Мовистар” багийн Колумби дугуйчин Н.Кинтана тэргүүллээ. 2014 оны Жиро д’Италиа, 2016 оны Вуэльта Испаниа уралдааны ялагч, энэ цаг үеийн шилдэг дугуйчдын нэг Н.Кинтана нийт замаа 2 цаг 21 мин 27 сек-д туулж энэ жилийн Тур де Франс уралдааны эхний ялалтаа авчээ. Тус гараанд түрүүлснээр Н.Кинтана нийлбэр дүнгээр эхний 5-д орж ирсэн.

17 дахь гараанд шилдгүүд бүгд хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан. Хэрвээ К.Фрүүм халитарч унан цаг алдаагүй бол эхний байранд ч орох боломжтой байсан. Тус гарааны эхний 10-т Ж.Томас, П.Роглич, Т.Дюмулин, К.Фрүүм нар багтсан бөгөөд тэргүүлэгчийн төлөөх өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна. 17 дахь гарааны дараа Т.Дюмулин 2-р байр руу дэвшсэн бол К.Фрүүм 3 руу унаж, Н.Кинтана 5-р байранд орж ирээд байна. Өнөөдөр тэмцээний 18 дахь гараа талын замд явагдана.  

Б.БЯМБАБАЯР

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-26 58.108.114.186

Хэн тэргүүлж байгааг нь бичээгүй байхын… 2, 3, 5 д яваа хэдийг нь ойлголоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж