Хятадын монгол хэвлэлийн төлөөлөгчид Галбир зууд аялав

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Хятадын монгол хэвлэлийн төлөөлөгчид Галбир зууд аялав

Хятадын монгол хэвлэлийн төлөөлөгчид Галбир зууд аялав

Хятадын найман муж орны Монгол хэлээрх радио телевизийн шилдэг бүтээл шалгаруулах хурлын төлөөлөгчид өнөөдөр Улаанхад хотын Баарин зүүн хошууны нутаг дахь түүхэн дурсгалт газраар аялав.

Тэд Лин Дүн балгаснаас баруун өмнөдөд орших Цагаанхад сумын нутагт дахь Галбир зуугийн сүм хийдтэй танилцсан юм. Буддын шашинт орнуудад “Бага Утай” хэмээн алдаршсан Галбир зуу нь эртний Ляо улсын үеийн Жин Жи Сигийн их сүмийн суурин дээр Чин улсын үед хожим сэргээн байгуулсан буддын шашны томоохон дурсгалын нэг билээ. Байгалийн онцгой содон тогтоц бүхий элгэн уулсын энгэрт агуй мэт эгнэн байршсан Галбир зуугийн хүрээнд өдгөө Буян ерөөлт сүм, Буян бадруулагч сүм, Им Пигийн сүм, Эрээн хадны сүм зэрэг их бага дуган дацангууд бий. Наран ургах зүг рүү үүдээ нээсэн Буян ерөөлт сүм нь эндэхийн хамгийн том байгууламж юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж