Бээжин хотын байгаль хамгааллын товчооны мэдээлсэнээр, оны эхний зургаан сарын хугацаанд Бээжин хотын РМ2.5 дундаж агууламж 56 мкг/м3 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар буурсан нь түүхэндээ хамгийн бага үзүүлэлт болов. Гэвч зургаадугаар сарын РМ2.5 агууламж өмнө оны мөн үеэс 14.3 хувиар өсч 48 мкг/м3 болсон байна. Статистик мэдээгээр, эхний хагас жилийн байдлаар Бээжин хот найман өдөр агаарын бохирдолтой байсан нь мөн үетэй харьцуулахад есөн өдрөөр багассан аж. Дүүргээр харвал, Хуай Рөү, Ү Пин, Янь Чин дүүрэгт РМ 2.5 дундаж агууламж харьцангуй бага, Бээжингийн эдийн засаг технологи хөгжил болон Тун Жөү, Да Шин дүүрэгт харьцангуй их байжээ.
Хагас жилийн хугацаанд Байгаль хамгаалах салбараас хүнд даацын дизель түлшний машинд хатуу хяналт тавьсан байна. Статистак мэдээгээр нийт 1,039,000 хүнд даацын дизель машиныг шалгаж, 152,000 машиныг торгож, дунджаар өдөрт 5700 машин шалгаж, 800 гаруй машиныг торгодог байна. Эхний зургаан сарын байдлаар торгуулсан машины тоо өнгөрсөн оноос 2.6 дахин их байсан аж.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ