Ши Жиньпин БРИКС-ын форумд хэлсэн үгэндээ хамтын хөгжлийг чухалчлав

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин БРИКС-ын форумд хэлсэн үгэндээ хамтын хөгжлийг чухалчлав

Ши Жиньпин БРИКС-ын форумд хэлсэн үгэндээ хамтын хөгжлийг чухалчлав

Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо өчигдөр эхэлсэн БРИКС-ын бизнес форумд Хятад улсын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, цаг үетэйтэйгээ хамт урагшлан хамтдаа хөгжихийн чухлыг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “БРИКС-ын орнууд түүхэн чиг хандлагатай нийцэж, хамтран  ажиллаж, хамтран хожиж, инновацид тулгуурласан, хүртээмжтэй, олон талт үзлийг баримталж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгохын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой”-г дахинтаа сануулаад, “БРИКС-ын үүсэл хөгжил нь дэлхийн эдийн засаг, олон улсын бүтцэд гарсан чухал өөрчлөлт юм. Нэгдүгээр 10 жилд, БРИКС-ын хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлт,  өсөлтөд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Өнөөдөр дэлхий дахин сүүлийн 100 жилд үзэгдээгүй томоохон өөрчлөлтөд ороод байна. Үүнийг дагалдан шинээр хөгжиж буй  зах зээл болон хөгжиж буй орнуудыг ашигтай боломжоор хангахыг чухалчилж, энэ хэрээрээ сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Бид олон улсын өөрчлөлт шинэчлэлтийн түүхэн үйл явцыг туулж байгаагийн хувьд хамтран  ажиллах ёстой. Дэлхийн хөгжил, БРИКС-ын орнуудын хамтын хөгжлөөс өөрийн хөгжлийг эрэлхийлэх ёстой. Хоёрдугаар “Алтан 10 жил”-ийн шинэ үсрэлтэд бэлдэх ёстой юм” гэлээ.

Энэхүү зарчмыг тоймловол,

Нэгдүгээрт, хамтран ажиллаж хамтран хожихыг үндэс болгон нээлтэй эдийн засгийг хөгжүүлнэ. БРИКС-ын орнууд дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг үргэлжлүүлэхийн төлөө хийж буй алхам бөгөөд энэ нь дэлхийн эдийн засаг нэг тийш хэлбийхийг эсэргүүцнэ. Мөн нэг орны эдийн засгийг тухайлан хамгаалах үзлийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхийн эдийн засаг нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй бөгөөд эрх тэгш байх хэрэгтэй .

Хоёрдугаарт, инновацид тулгуурласан, бүтээлч шинэ санааг дэмжинэ. БРИКС-ын орнууд инновацид хөрөнгө оруулан эдийн засгийн хуучин механизмыг шинэчлэн бүтцийн чанартай өөрчлөлтийг дэвшүүлнэ. Олон улсын инноваци хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн шинжлэх ухааны ололт амжилтын үр өгөөжийг иргэн бүрт эдлүүлнэ.

Гуравдугаарт, багтаамжтай хүртээмжтэй зарчмаар олон нийтэд дэмжлэг үзүүлнэ. БРИКС-ын орнууд тухайн улсын нөхцөл байдалд үндэслэн 2030 он гэхэд тогтвортой хөгжлийг өөрийн орондоо нутагшуулах стратегийн бодлогыг чиглэлээ болгоно. Энэ нь хүмүүнлэг энэрэнгүй үзлийн суурин дээр эдийн засгаа хөгжүүлж, тухайн улсын нийгэм болон хүрээлэн буй орчноо хүн төрөлхтөн улам ая тухтай, аз жаргалтай амьдрах гэр орон болгох зорилт юм.

Дөрөвдүгээрт, олон талт үзлийг эш болгож дэлхий нийтэд засаглалыг төгөлдөржүүлнэ. БРИКС-ын орнуудын хамтран мөрддөг олон улсын зарчмын дагуу  улс орнууд ижил тэгш эрхтэй байхыг эрхэмлэнэ.

Эх сурвалж: CCTV

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж