АШУҮИС-ийн захирлаар Ж.Цолмон томилогджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

АШУҮИС-ийн захирлаар Ж.Цолмон томилогджээ

АШУҮИС-ийн захирлаар Ж.Цолмон томилогджээ

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан, цуцлах гэж байна гэх мэдээлэл олон удаа цацагдсан ч тэрбээр ажлаа хийсээр л байсан юм. Түүнийг долдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон байна.

Г.Батбаатарыг чөлөөлөх болсон шалтгаан нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас улбаалсан гэх. Тэрбээр “Ц.Цогзолмаа сайд багш ажилчдад зориулж орон сууц барих миний саналыг дэмжихгүй байна. Дэмжиж туслахгүй бол саад битгий бол” гэж хэвлэлээр дамжуулан салбарын сайддаа сануулга өгсөн билээ. Энэ үг нь Ц.Цогзолмаа сайдад хүндээр туссан бололтой түүний хөдөлмөрийн гэрээ нь долдугаар сарын 10-нд дуусгавар болжээ.

 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж