Тэсрэх бөмбөгтэй этгээд өнөөдөр /2018.07.26/ 13.00 цагийн үед Хятадын нийслэл Бээжинд байрлах АНУ-ын Элчин сайдын яамд халдаж тэсрэх бөмбөг дэлбэлжээ.
Хятадын цагдаагийн байгууллагын мэдэгдэж байгаагаар, 26 настай Жианг гэгч овогтой Өвөр монголын этгээд удирдлагатай тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэв. Цагдаагийн ажилтнууд сэжигтнийг ямар учир шалтгааны улмаас АНУ-ын ЭСЯ-ны байранд тэсрэх бөмбөг суулгаж дэлбэлэх болсон эсэхийг шалгаж байгаа аж. Болсон дэлбэрэлтэд ямар ч хүн бэртэж гэмтээгүй байна.
BREAKING: Explosion outside U.S. Embassy in Beijing, reports say
— The Associated Press (@AP) July 26, 2018
Дэлбэрэлт болсон газар онцгой байдлын алба болон хууль хүчний байгууллагынхан ажиллаж байгаа аж.
刚刚北京美国驻华大使馆发生爆炸 pic.twitter.com/YRwJxKNLGn
— 摄影与诗歌 (@hdjdjsjxw) July 26, 2018
Харин БНХАУ-ын хэвлэл мэдээллийн агентлагууд дэлбэрэлт болоогүй, үл таних эмэгтэй амиа хорлохыг завдсан гэж мэдээлж байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд амиа хорлохыг завдсан эмэгтэйг баривчлан саатуулаад байгаа гэж Global Times мэдээлж байна
#Breaking Witness says police took away a woman spraying gasoline on herself in suspected attempt at self-immolation outside US embassy in Beijing around 11 am Thursday. pic.twitter.com/wLXmIDSfp5
— Global Times (@globaltimesnews) July 26, 2018
;
Г. Батмандах
Эх сурвалж: CNBC