ДАШТ Оросын тухай бодлыг өөрчилсөн гэжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

ДАШТ Оросын тухай бодлыг өөрчилсөн гэжээ

ДАШТ Оросын тухай бодлыг өөрчилсөн гэжээ

ОХУ-ын Олон нийтийн санал бодлыг судлах судалгааны байгууллагаас ард иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Судалгааны эхэнд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулснаар Оросын талаарх бусад орнуудын хандлага сайжирсан уу гэж санал асуулгад судалгаанд оролцогчдын гуравны нэг буюу 72 хувь нь сайжирсан гэжээ. Харин зөвхөн нэг хувь нь улам дордсон гэж хариулжээ. Хоёрдахь санал асуулгаар ОХУ ДАШТ шиг олон улсын спортын томоохон тэмцээнүүдийг дахин зохион байгуулахыг дэмжих үү гэсэн асуултад 83 хувь нь дэмжсэн бол 13 хувь нь иймэрхүү тэмцээн зохион байгуулахыг дэмжихгүй гэжээ.

ДАШТ-ийг зохион байгуулснаар Орост үр нөлөөгөө үзүүлж, жуулчдын тоо нэмэгдэж, Оросыг дэлхий нийтэд харуулж чадсан үйл явдал болсон хэмээн дэмжсэн хүмүүс ард иргэдийн  дөрөвний гурвыг эзэлж байгаа аж.

 

эх сурвалж: tass

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж