Хепатит вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Хепатит вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

Хепатит вирус илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ

ДЭМБ-аас олон улсын элэгний хепатит буюу вирустэй тэмцэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг  Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

“Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг Монгол Улс найм дахь жилдээ энэ долдугаар сарын 27 буюу маргааш “Илрүүлье, эмчилье” уриан дор тэмдэглэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд эмчилгээ, шинжилгээнд хамрагдах боломжгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй, зорилтот бүлгийн 2000 иргэнд үнэгүй үзлэг, хепатит вирус илрүүлэх шинжилгээг хийхээр болжээ.

Дашрамд мэдээллэхэд, Монгол Улс элэгний С вирусгүй орон болох зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. 

А.АНИР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж