“Орос-2018” хөлбөмбөгийн ДАШТ-ний шилдэг гоолын эзнээр Францын шигшээ багийн 22 настай жигүүрийн хамгаалагч Б.Павар тодорлоо. Францын баг шөвгийн 16-д Аргентины эсрэг хийсэн тоглолтын 2-р хагаст зүүн жигүүрийн хамгаалагч Л.Эрнэндесийн хөндлөн дамжуулсан бөмбөгийг өрсөлдөгч багийнхаа хаалганы зүүн дээд буланд 16-н шугамны гаднаас цохиж оруулсан гоол юм. Ийнхүү энэ жилийн ДАШТ-ний 64 тоглолтын 169 гоолоос 22 настай залуу хамгаалагч Б.Паварын гоол 3 сая хүний санал авч шилдгээр тодорч байна.
Тэгвэл тэмцээний шилдэг гоолын 2-рт Колумбын шигшээ багийн Х.Куинтерогийн Японы эсрэг хаалттай цохилтоос оруулсан гоол, 3-рт Хорватын шигшээ багийн Л.Модрич Аргентины эсрэг хамгаалагчийг хуураад цохиж оруулсан гоол оржээ.
ДАШТ-ний шилдэг гоолыг 2006 оноос тодруулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дандаа Өмнөд Америк тамирчид шилдэг гоолын эзнээр шалгарч байсан. 2006 онд Аргентины М.Родригес, 2010 онд Уругвайн Д.Форлан, 2014 онд Колумбын Х.Родригес нарын гоол шилдгээр шалгарч байжээ.
Б.БЯМБАБАЯР