Н.Оюундарь БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Н.Оюундарь БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Н.Оюундарь БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.07.26) БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ны төлөөлөгчид манай улсад “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор хүрэлцэн ирсэн Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune тэргүүтэй хүмүүст талархал илэрхийлэв.

Тэрбээр мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд Сэлэнгэ аймгийг Лишуй хоттой хамтын ажиллагаатай болгож, урлаг соёл болон гар урлал, ноолууран бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэсэн.

Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune “Лишуй хот нь шаазан ваар, сэлэм, чулуун сийлбэрээр улсдаа алдартай гээд урлаг соёл болон гар урлал, ноолууран бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаа тогтоож, тууштай хамтран ажиллах хүсэлтэй байна хэмээв.

Ийнхүү талууд хамтын ажиллагааны чиглэлээ тогтож, санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж