Хойд Солонгосын газар нутгаас зугтаж, эх орноосоо урвасан эмэгтэйг 2 жил 6 сарын хугацаатай хорих шийдвэрийг гаргасан тухай Сувон дүүргийн шүүх мэдэгджээ. Учир нь, тэрбээр Хойд Солонгост буцаж очихын тулд, Хойд Солонгосын цагдаатай хориотой гэрээ хийж, 130 тонн будаа явуулсан шалтгаанаар баригдсан байна. Урвагч Лий хоёр ч удаа Хойд Солонгосын Засгийн газар руу будаа явуулсан бөгөөд зуучлагчийг аргалахын тулд 80 сая вон шилжүүлсэн гэжээ.
Лий 2011 онд Хойд Солонгосоос зугтаж Өмнөд Солонгост ирээд хувийн энтертайнмент бизнесээ эхлүүлсэн ажээ.
Лий энэ үйлдлээ Хойд Солонгост үлдсэн хүүгийнхээ төлөө хийсэн гэжээ. Прокурорын зүгээс түүнийг Хойд Солонгост буцаж очоод шийтгэлээс зугтаах гэж эрх мэдэл, хөрөнгөөрөө түрий барин Хойд Солонгосын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж буруутгажээ.
Шүүх байгууллагаас ийм их хэмжээний будааг Хойд Солонгосын албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр, нууц байдлаар оруулах боломжгүй гэжээ.
Эх сурвалж: Koreatimes