Аум Шинрикё бүлгэмийн үлдсэн зургаан гишүүнийг цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Аум Шинрикё бүлгэмийн үлдсэн зургаан гишүүнийг цаазалжээ

Аум Шинрикё бүлгэмийн үлдсэн зургаан гишүүнийг цаазалжээ

Өнөөдөр өглөө Аум Шинрикё бүлгэмийн үлдсэн зургаан гишүүнийг дүүжлэн  цаазалжээ.

Сатору Хашимото, Тору Тоёода, Кеничи Хиросе, Яасуо Хаяаши, Масато Ёокояама болон Казуаки Оказаки нэртэй эдгээр зургаан гишүүд 1995 оны сарин хийн халдлагыг зохион байгуулахад оролцож байсан бөгөөд тухайн үед “Аум Шинрикё” бүлгэмээс нийгэмд үйлдэгдэж байсан бусад гэмт хэргүүдэд холбогдож байсан байна. Япон улсын дээд шүүх 2006 оны есдүгээр сард баривчлагдсан Аум Шинрике гишүүдэд үхлийн ял оноосон бөгөөд 12 жилийн дараагаар ялыг гүйцэтгэлээ. 

Ирэх 2019 оны дөрөвдүгээр сард Эзэн хаан Акихитогын цол хэргэмийг түдгэлзүүлж Хесей эринийг дуусгавар болгох бөгөөд холбогдох байгууллагууд шинэ эзэн хааны тоолол эхлэхээс өмнө гэмт хэрэгтнүүдийг яллахаар шийдвэрлэсэн буй.

Бүлгэмийн удирдагч Шоко Асахараг өнгөрсөн долдугаар сарын 6-ны өдөр цаазалсан юм. Асахара тэргүүтэй эхний ээлжид цаазлагдсан хүмүүс тухайн бүлгэмд өндөр байр суурь эзэлдэг, эрх мэдэлтэй гишүүд байсан бол харин өнөөдөр цаазлагдсан гишүүд бүлгэмийн энгийн гишүүд байсан гэж таамаглаж байгаа аж.

Шоко Асахара удирдагчтай Аум Шинрикё бүлгэм Япон улсад авралыг авчирна уриа дор 29 хүний аминд хүрч 6500 хүнийг хохироож нийгэмд том хор уршиг учруулж байжээ.

Г. Батмандах
Эх сурвалж: Mainichi

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж