Д.Муратад өнөөдөр ял оноохгүй, гэхдээ хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Д.Муратад өнөөдөр ял оноохгүй, гэхдээ хэлэлцэнэ

Д.Муратад өнөөдөр ял оноохгүй, гэхдээ хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Д.Мурат нь бэлгийн дарамт учруулсан талаар Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүл олон нийтэд мэдээлсэн. Энэ явдлын дараа Д.Мурат гишүүн Б.Бахытгүлд “гар хүрч”, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан аж. Иймээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангийг үндэслэн Д.Муратыг Нийслэлийн прокурорын газраас шалгав. Ингээд прокуророос 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2018.07.25/ 09.00 цагт товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдөр  /2018.07.26/ 14:00 цаг хүртэл хойшилсон юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Д.Мурат өөрөө оролцохгүй бөгөөд өмгөөлөгч Баян-Өлгий аймгаас онлайнаар оролцох аж. Харин хохирогч гэх Б.Бахытгүл өөрийн биеэр хуралд оролцох аж.

Өнөөдөр явагдах урьдчилсан хэлэлцүүлгээр ямар хэн нэгэнд ял оноохгүй. Харин Д.Муратад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн эсэх, хавтаст хэрэг бүрдсэн эсэх, нэмж шалгах зүйл байгаа эсэхийг нягтлах аж. Эрүүгийн хуульд оруулсан шинэ заалтын нэг нь энэхүү урьдчилсан хэлэлцүүлэг бөгөөд шүүх хуралдааны бэлтгэл хурал гэж ойлгож болох аж.

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж