Шинэ Зеланд Австралийг далбаагаа өөрчил гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд Австралийг далбаагаа өөрчил гэв

Шинэ Зеланд Австралийг далбаагаа өөрчил гэв

Шинэ Зеландын Ерөнхий сайдын албыг түр орлож буй Винстон Петерс өөрийн орны далбааны загварыг хуулбарласан хэмээн Австралийг буруутгажээ. Тэрбээр TVNZ телевизэд өгсөн ярилцлагадаа "Шинэ Зеланд улс тус төрийн далбааг маш олон жилийн өмнөөс улсынхаа хүндэт далбаагаар залсаар ирсэн. Австрали манай далбааг хуулбарласан, тэд далбаагаа өөрчлөх ёстой’ гэжээ.

Шинэ Зеланд улс далбаагаа 1902 оноос эхлэн өмнө нь ямар байсан тэр хэвээр нь авч үлдсэн. Харин Австралийн тухайд янз янзын далбаатай байсан бөгөөд 1954 онд албан ёсоор тус далбааг ашиглаж байгаа аж.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн өнгөрсөн зургадугаар сарын 21-нд шинэхэн үрийн зулайгаа үнэрлэсэн билээ. Тэрбээр жирэмсний амралттай байгаа бөгөөд Ерөнхий сайдын үүргээ түр хугацаанд Винстон Петерст хүлээлгэн өгөөд байгаа юм.

Тус улс 2016 онд өөрийн улсын далбааны загвараа солихын тулд ард иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга явуулсан. Санал асуулгыг зохион байгуулахын тулд 17.6 сая доллар зарцуулсан гэдэг. Шинэ загварт Британи билэг тэмдгийн оронд мөнгөн ойм ургамлыг дүрслэн оруулсан байсан юм.

Гэвч санал асуулгын үр дүнд Шинэ Зеландын иргэдийн 56,6 хувь нь төрийн далбаагаа солих хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Ингээд Шинэ Зеландын Засгийн газар хуучин далбаагаа авч үлдэх шийдвэрийг гаргаж ​​​​​, ийнхүү Австралийг төрийн далбаагаа солихыг шаардах болсон юм байна. 

Эх сурвалж: CNN 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж