Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх самбар байршуулав

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх самбар байршуулав

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх самбар байршуулав

Нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий газар болон Сентеррагоулд Монголия ХХК хамтран иргэдийг үер усны аюулаас сэргийлэх санамж бүхий самбарыг Туул голын дагуу байршууллаа.

Сүүлийн  үед үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Туул гол болон нийслэлийн ойр орчмын голын усны түвшин эрс нэмэгдэж байна. Баяр наадам, амралтын өдрүүд үргэлжилж, иргэд чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, амарч тухлах нь ч ихэсчээ.  Иймд хүүхэд багачууд, иргэдийг анхаарал болгоомж алдан усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлүүлэх үүднээс Туул голын хамгийн эрсдэл өндөр 13 газарт дээрх санамж бүхий самбаруудыг байршуулав. ОБЕГ дээрх самбаруудыг байгалийн бүхий л гамшгаас урьдчилсан сэргийлэх санамжийг ард иргэдэд хүргэх зорилгоор олон удаа  ашиглах боломжтой юм.

1990-ээд оноос хойш Монгол Улсад хэрэгжсэн хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай төсөл болох тус компанийн Бороогийн уурхай хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тэргүүний арга барилыг нэвтрүүлж, ил тод байдал, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй. Тус компани аюулгүй ажиллагааг ямагт нэгт тавин ажилладаг бөгөөд хөдөлмөрийн чадвар түр алдалтгүйгээр 3 жил ажиллаад байна. Цаашид Сентерра Гоулд компани үйлдвэрлэлийн осол гэмтлийг бүрэн тэглэхийн төлөө анхаарч ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж