Өнгөрсөн оны 5-р сард Монгол улсын Ерөнхий сайд болон 30 гаруй улсын удирдлагууд Бээжин хотод чуулж “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан юм. Энэ үеэр хамтарсан албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурж, улс хоорондын бодлогын харилцаа, бүтээн байгуулалт, худалаа бизнесийн харилцаа, банк, санхүү, нөхөрсөг харилцаа зэргийг цогцоор нь дэмжих хэлэлцээрийг хийсэн билээ.
2017 оноос эхлэн “Нэг зам нэг бүс” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил Улаанбаатар хот дахь Монгол Хятадын соёлын төвд “Ли Шуй”ийн гурван эрдэнэ хэмээх БНХАУ-ын шилмэл гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Уг бүтээлүүд нь Чин үеийн шаазан, сийлбэрүүдэд суурилсан уламжлалт гар урлалын бүтээлүүд юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцох үеэрээ, “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүмүүнлэг, соёлын солилцоо, хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй билээ. Ли Шуй-ийн гурван эрдэнэ нь үзэсгэлэн нь хоёр улсын уламжлалт соёлын харилцааны хөгжлийг хамтран урагшлуулсан, илүү нягтаршуулсан, Монгол Хятадын гар урлал соёлын бүтээлүүдийн нийлэмжит хөгжлийг урагш түлхэхэд хувь нэмэрээ оруулж буй өв соёл, үнэт зүйлсийн нэг болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр орны соёл түүхийг харилцан сурталчлах, иргэдийн соёлын харилцааг дэмжихэд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад Улаанбаатар хотын зүгээс үргэлж нээлттэй бөгөөд хувь нэмрээ оруулж ажиллах болно гэдгийг цохон тэмдэглье” гэлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Шаазан ваар, хутга, чулуун хөшөө гэсэн бүх төрлөөс нэг нэг бүтээлийг Монгол улсын үндэсний музейд өгч үзэсгэлэнд байрлуулахаар хандивлав.
Холбоотой мэдээ