АНУ, Европын холбооны хоорондох худалдааны дайн зогсоно

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

АНУ, Европын холбооны хоорондох худалдааны дайн зогсоно

АНУ,  Европын холбооны хоорондох худалдааны дайн зогсоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын Комиссын Ерөнхийлөгч Жон Клауд Юнкер нар уулзан худалдааны дайнаас үүссэн асуудлыг шийдвэрлэж, тарифыг зогсооход хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд тэд хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Трамп чөлөөт, шударга худалдааг бий болгоход анхаарна гэж мэдэгдлээ.

Мөн тэрбээр хэлэхдээ ‘Юун түрүүнд бид өнөөдөр аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн тэр тусмаа автомашинд ногдуулах тарифийг тэглэж, гаалийн татварын нэмэгдлийг зогсоох асуудлаар хамтарч ажиллахаар зөвшилцлөө’ гэв.

АНУ, Европын холбооны орнуудын хооронд үүссэн худалдааны дайныг таслан зогсоохоор ажиллах болно гэж талууд мэдэгдлээ. Мөн Европын холбоо АНУ-аас шар буурцаг болон шингэн байгалийн хий импортлохыг зөвшөөрсөн байна.

Юнкер хоёр тал  хэлэлцээрийн үр дүнд ‘бусад тарифаа зогсоох’ харилцан тохиролцоонд хүрсэн хэмээн онцоллоо.

Энэ оны эхээр Трамп Европын холбооны орнуудаас орж ирж буй  ган, хөнгөн цагаанд шинэ татварын тариф ногдуулснаа зарласан. Үүнээс хойш Европын холбоо болон АНУ-ын хооронд худалдааны дайн өрнөж, Европын холбооны орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлсэн. Саяхан АНУ Европоос орж автомашинуудад 25 хувийн тариф ногдуулна гэж сүрдүүлж байсан билээ.  

Эх сурвалж: CNN 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж