Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ?

Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ?

Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл өчигдөр /2018.07.25 /эхэлсэн. Бүртгэлийг ирэх наймдугаар сарын 23-ныг хүртэл цахимаар авч буй. 

Цахим элсэлт явагдаж дууссаны дараа бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар цэцэрлэгт орох хүүхдүүдийг бүртгэх юм. Харин  өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг баталгаажуулахдаа:

Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-ээс мэдээллээ шалгаж,  систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор нь гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарснаар “Таны хүүхэд /……/ цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу.” гэсэн мэдээлэл гарч ирэх ба эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гар утсанд таван  оронтой дугаар ирнэ. Уг дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажна.  

Бүртгэлийн дугаараа баталгаажуулсан тохиолдолд дурдсан хугацаанд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулна.

Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  ирэх наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд явагдах аж.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж