БРИКС шинэ гишүүн элсүүлэхэд анхаарна

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

БРИКС шинэ гишүүн элсүүлэхэд анхаарна

БРИКС шинэ гишүүн элсүүлэхэд анхаарна

ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй эдийн засагтай улс орнуудыг нэгтгэсэн БРИКС-ийн арав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкийн Йоханнесбург хотод өчигдөр /2018.07.25/ эхэлсэн. Энэ чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2018.07.26/ БРИКС-ийн хаалттай хуралдааны үеэр Финляндын нийслэл Хельсинки хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан дээд хэмжээний уулзалтынхаа талаар БРИКС-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарт ярьж өгөх гэнэ. Үндсэндээ, гурван өдрийн туршид үргэлжлэх уулзалтын үеэр АНУ-ын тухай яриа эхний өдрөөс л дуулдаж эхлэв. Өөрөөр хэлбэл, Йоханнесбург хотод Дональд Трампын протекционист худалдааны бодлогын эсрэг эв санааны нэгдэл байгуулах талаар хэлэлцэнэ гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин хэлэв.

10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй БРИКС-ийн чуулган өргөн хүрээг хамарчээ. Тус дээд хэмжээний уулзалтад гишүүн орнуудаас гадна  Аргентин, Турк, Индонези, Египт, Ямайка, Турк, Замби зэрэг африкийн хэд хэдэн улсын төрийн тэргүүн нар хүрэлцэн иржээ.

Гурван өдрийн туршид үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын гол үр дүнд Йоханнесбургийн тунхаг бичиг байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков мэдэгдэв. Йоханнесбургийн тунхаг бичигт БРИКС-ийн гишүүн орны төрийн тэргүүн нараас гадна тэдний түншүүд хамтран ололт, амжилт, алдаа, дутагдал, цаашдын ирээдүйн төлөвлөгөөгөө тэмдэглэн үлдээх юм байна. 

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзахаар төлөвлөж байна. Мөн В.Путин Энэтхэг, Турк, Өмнөд Африк, Ангол болон Замби улсын төлөөлөгчидтэй уулзана. 

БРИКС-ийн арав дахь удаагийн чуулгаыг ингэж өргөн хэмжээнд зохион байгуулж буй нь тус бүлэг шинээр гишүүн орон элсүүлэх асуудлыг чухалчлан авч үзэж буйтай холбоотой ажээ. БРИКС-ийн бүлэгт  өмнө нь Турк улс элсэх сонирхолтой байгаа гэдгээ тус улсын Эдийн засгийн сайдын орлогч Мехмет Шимшек мэдэгдэж байсан удаатай. Мөн Аргентин, Индонез, Мексик зэрэг улсууд элсэх сонирхолтой байгаа гэдгээ төрийн удирдлагууд нь илэрхийлж байсан юм.

Гэхдээ БРИКС-ийн бүлгийг өргөжүүлэхийн эсрэг энэ удаад Энэтхэг улс зогсож байна. Учир нь, шинэ гишүүд Хятадыг дэмжих болно гэдгээс болгоомжилж байгаа ажээ.  Дели мөн Москваг ч эсэргүүцэж байгаа. Учир нь, Москва БРИКС-т элсэхийг улс орнуудад уриалж байгаа бөгөөд тусгаар тогтнол, бүрэн эрх байдалтай боломжит нэр дэвшигчид ямар ч тохиолдолд Хятадын дагуул улс гэж үзэхгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ. Энэ мэтчилэн БРИКС-ийн хүрээнд дэлхийн улс орнуудыг энэ бүлгийн хэлэлцүүлэг оролцохыг уриалж байгаа ажээ. 

10 дахь удаагийн БРИКС-ийн уулзалтыг зохион байгуулж буй Өмнөд Африкийн Засгийн газар хэд хэдэн салбар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд

  • Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал 
  • ОХУ-ын санаачилгаар ‘Жендерийн асуудал ба Эмэгтэйчүүд’
  • БРИКС-ийн энхийг сахиулах ажиллагаа
  • БРИКС орнуудын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа

Үүний зэрэгцээ, БРИКС-ийн орнууд АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайны асуудлыг хэлэлцэнэ. Харин санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тэд үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх худалдааг өргөжүүлэх, худалдаа, санхүүгийн бэрхшээлийг багасгах тал дээр гадаад валютын нөөцийн санг ашиглах, үндэсний валютаар илэрхийлэгдсэн бонд гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. 

БРИКС-ийн орнуудын хэлэлцэх хамгийн чухал асуудал бол кибер гэмт хэрэг ба цахим аюулгүй байдал. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн БРИКС-ийн шинжээчдийн баг НҮБ-ын Ерөнхий ассамблейд Москвагийн өргөн барьсан хоёр шинэ тогтоолыг сайшааж байгаа.Тодруулбал, эхний тогтоолд цахим орчинд улс орнууд хэрхэн зөв оролцох тухай бол хоёрдугаар тогтоол нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх явдал ажээ. Хэрвээ БРИКС-ийн орнууд дээрх баримт бичгийн хамтарсан зохиогч нь болсон тохиолдолд нь Москвагийн өргөн барьсан хоёр тогтоолыг АНУ болон Европын холбооноос ч илүү олон улс дэмжих магадлал өснө гэж харж байгаа ажээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж