Ньюс хөтөч: Нийслэлийн гамшиг, ослын талаар мэдээлэл өгнө

Хуучирсан мэдээ: 2018.07.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Нийслэлийн гамшиг, ослын талаар мэдээлэл өгнө

Ньюс хөтөч: Нийслэлийн гамшиг, ослын талаар мэдээлэл өгнө

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 28-30 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэгийн энэ оны ээлжит олон улсын сургалт Holiday Inn зочид буудалд болно. Сургалт Тодосгогчтой Хэт авиан шинжилгээ, Бамбай булчирхайн хэт авиан оношилгоо сэдвээр явагдана. Холбоо барих утас:91110769

09.30

  • СХД-ийн 19-р хорооны иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг хийгдэнэ. БНСУ-ын Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны сан СХД хоорондын гэрээний дагуу Пусан хотын улсын эмнэлгийн эмч нар 4-6 төрлийн шинжилгээ хийнэ. Холбоо барих утас: 89966881

10.30

  • Монголын үндэсний олимпийн хорооонд Дэлхийн Шинкиокушинкай каратегийн /WKO shinkyokushinkai/ байгууллага, Монголын Шинкиокушинкай Каратегийн холбооноос Каратегийн спорт 2020 оны зуны олимпод албан ёсны төрөл болон орох талаар мэдээлэл хийнэ. Утас:88114816, 91910221

11.00

  • Дэлхийн хепатитын өдөр-2018 хэвлэлийн бага хурал Сентрал таурын 4 давхар 412 тоот хурлын танхимд болно.Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын ХДХВ,ДОХ-ын газрын дарга Готфрид Хирншол, Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург зэрэг төлөөлөгчид оролцоно. Холбоо барих утас: 99179899,86885060​​​​​​
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын зааланд  нийслэлийн гамшиг ослын талаар ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛТАЙ. 

12.00

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 91915340

12.30

  • Монголбанк хэвлэлийн бага хуралтай

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1949.07.26 Ардын аж ахуйтныг морин өртөөний албанаас чөлөөлж, морин өртөөг бүрэн халж, засаг захиргааны нэгжүүдэд авто өртөө байгуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж