Москва хотын 179 дүгээр сургуулийн сурагч Руслан Салимгареев элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр буюу 400 оноо авч шуугиулсан. Математик, орос хэл, биологи, химийн хичээлээр шалгалт өгч тус бүрд нь 100 оноо авсан юм. Энэ дөрвөөс гадна физикийн шалгалтад 98, мэдээлэл зүй дээр 83 оноо авч байсан юм.
Тэгвэл Руслан Москвагийн Их сургуульд /МГУ/ шалгалт өгч математикийн шалгалтаа бас хамгийн өндөр буюу 100 оноотой өгчээ. Тэр МГУ-гийн Биоинженер, биоинформатикийн факультетэд элсэлтийн шалгалт өгчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ