Германд гомдсон Месут Озиль | News.MN

Германд гомдсон Месут Озиль

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Германд гомдсон Месут Озиль

Германд гомдсон Месут Озиль

“Би дахин Германы төлөө тоглохгүй… Гарал үүсэл, үндэс угсаагаар минь ялгаварлан гадуурхах, үл хүндлэх байдлыг мэдэрч байна” хэмээн Германы хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Месут Озил өөрийн твиттер хуудснаа жиргэсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна.

2010 оны Өмнөд Африкт зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нээс хойш дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Месут Озил Туркийн шигшээ багт тоглох саналаас татгалзаж байсан удаатай.

Турк гаралтай Германы хөлбөмбөгийн шигшээ багийн онцлох тамирчин Месут Озилийг News агентлаг хүмүүс буландаа танилцуулж байна.


Месут Озиль  нь Турк гэр бүлд отгон хүү нь болон 1988 оны аравдугаар сарын 15-нд Германы Гельзенкирхен хотод мэндэлсэн. Тэрбээр 29 настай, 180 см өндөр. Хоёр эгч, нэг ахтай. Түүний ах Мутлу Озиль ч мөн ч адил хөлбөмбөгөөр хичээлдэг байсан юм.

Английн ‘Арсенал’ клуб болон Германы хөлбөмбөгийн шигшээ багт 10 дугаартай тоглодог.

Лалын шашинтай тэрбээр тоглолтын өмнө Коран судрын эшлэлийг уншин, өөрийгөө зоригжуулдаг гэнэ. Месут Озиль  нь Турк болон Германы иргэншилтэй.

Түүний ээж Гулизар Озиль

Түүнийг төрөхөөс өмнө аав, ээж хоёр нь Туркээс ХБНГУ-руу цагаачилж очсон ажээ. Месут Озиль чөлөөт цагаараа шатар, компьютер тоглоом тоглох дуртай нэгэн. Тэрбээр турк, герман, англи, испани хэлээр чөлөөтэй ярьдаг юм байна.

Зүүн талаас Месут Озиль, найзтайгаа

Озиль багаасаа хөлбөмбөгт хорхойсож, үргэлж л талбай дээр өнждөг байсан гэдэг. Озиль хөлбөмбөгийн гараагаа өсч төрсөн Гельзенкирхений Schalke 04 клубээс эхлүүлсэн бөгөөд хоёр улирал тоглосныхоо дараа таван сая еврогоор Werder Bremen-д очсон юм.

Тэрбээр Европын болон дотоодын тэмцээнүүдээд өндөр амжилт гаргаж, улмаар олны анхаарлыг төвд оржээ. Ингээд амжилттай яваа залуу хөлбөмбөгчин 15 сая еврогоор Реал Мадридад шилжив.

Месут Озил 2010 оны Өмнөд Африкт зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нд багаа хагас шигшээ хүртэл авч явж чадсан бөгөөд "Алтан бөмбөг"авардс-т нэр дэвшиж байв. Түүнд Туркийн шигшээ багт тоглох санал тавьж байсан ч хүлээж авахаас татгалзаж байсан удаатай.

Кристиан Роналдо, Месут Озиль нар

Озиль шигшээ багтаа маш их амжилтыг авчирсан тоглогч бөгөөд Арсенал, Реал Мадридад тоглож байхдаа нэг ч тоглолт алдаж байгаагүй. Алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдо Озильтой багаасаа ойр дотно өссөн гэдэг. Роналдо Озилийг маш их магтдаг ажээ.

Месут Озиль гудамж

Месут Озилийн нэрээр нэрлэгдсэн гудамж Туркийн хойд хэсэгт байрлах Зонгулдак мужийн Хар тэнгисийн Деврек дүүрэгт байдаг.

Зодог тайлсан нь:

Германы хөлбөмбөгийн шигшээ багт амжилттай тоглож, дэлхийн анхаарлын төвд байсан Месут Озиль тун харамсалтайгаар зодог тайлах болсон тухайгаа мэдэгдэв. Тэрбээр өөрийн твитерээр дамжуулан Германы шигшээ багт дахин тоглохгүй болсноо зарласан. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шигшээ багаа ОХУ-д болсон ДАШТ-нд сүүлийн 80 жилд үзүүлээгүй хамгийн муу тоглолт үзүүлсэн гол шалтгаан нь Турк гаралтай Месут Озиль  байсан хэмээн буруутгасан юм.

Өнгөрсөн тавдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Лондонд гурван өдрийн айлчлал хийх үеэрээ Месут Озильтой  зургаа авхуулсан нь гал дээр тос нэмэхтэй адил зүйл болж Герман улсын үнэт зүйлтэй харшилж  байна гэж шүүмжилсэн.

Эрдоганыг Лондонд айлчлах үеэр тэд хамт зургаа татуулжээ

Ерөнхийлөгч Эрдагонтой хийсэн уулзалтын тухай Озиль ‘Бид ижил үндэстэн хүмүүсийн хувиар уулзан, хөлбөмбөгийн тухай ярилцсан. Түүний уриалгаас татгалзах нь үндэс угсаанаасаа урваж байгаатай адил хэрэг болно. Би тамирчин хүн. Би ямар ч улс төрийн асуудалд холбогдолгүй’ гэж тайлбарлажээ.

ОХУ-д зохиогдсон ДАШТ-ний үеэр

Мөн тэрбээр өөрийг нь шүүмжилж, Туркийн цагаач хэмээн ялгаварлан гадуурхаж байгаа хүмүүст хандан  “Өөрийн үндэс угсаагаа мэдэж байх нь чухал зүйл. Яагаад үндэс угсаагаар минь ялгаварлаж, буруутгаад байгааг ойлгохгүй байна. Хэн ч Германы багийн төлөө амжилт гаргаж, тоглож байсныг минь ярихгүй атлаа Турк цагаачийн гэр бүлээс гаралтай гэдгээр минь ялгаварлах чинь гутамшигтай хэрэг’ гэжээ.

Озиль 2009 оноос хойш Германы шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд нийт 92 тоглолтод оролцжээ.  “Бид ялах үед би Герман, ялагдах үед цагаач болчихдог. Урьд өмнө нь би Германы шигшээ багийн өмсгөлийг бахархалтайгаар өмсдөг байсан. Одоо энэ хувцсыг дахин өмсөхийг хүсэхгүй байна” хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ нь түүний Германы багт оруулсан маш их хувь нэмрийг уландаа гишгэж, урмыг нь хугалсан үйл явдал болсон юм.

Озиль олон сайн дурын ажилд оролцож байсан бөгөөд олсон орлогоосоо буяны үйлст зарцуулдаг өглөгч нэгэн. Бразилийн өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулан 240,000 евро хандивласан.

Месут Озилийг хүмүүс Феррариг үндэслэгч Энзө Ферраритай адилтгадаг. Энзо Феррари нь 1988 оны наймдугаар сард нас барсан бол, Месут Озиль 1988 оны аравдугаар сард төрсөн.

Озиль эмэгтэй хүнийг сонголтын тал дээр мэдрэмжтэй нэгэн. Нэр холбогдсон эмэгтэйчүүд нь бүгд л авъяаслаг, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байдаг. Одоогийн найз бүсгүйтэйгээ нийлэхээсээ өмнө Мэнди Капристо гэх дуучин бүсгүйтэй долоон жил үерхсэн.

Харин одоо Озиль 2014 оны Туркийн миссээр өргөмжлөгдсөн, загвар өмсөгч, жүжигчин Амине Гюльш хэмээх үзэсгэлэнтэй эмэгтэйтэй үерхдэг.

Амине Гюльш

Амине Оросын ДАШТ-ий үеэр Озилийг байнга дэмжиж, хажууд нь байсан. Тэд 2017 оноос хойш болзож эхэлсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нэр хүнд 2018-07-25 203.91.117.8

нэр хүнд алдар гавъяатай байхад ямар юмныхан мэдрэмж энтр байх үү дээ. сод хүүхнүүд буруу сонсоогүй бол гээд л түүнийг тойрон эргэлдэнэ. харин арьс өнгө үүсэл гарлаар нь германчууд ялгаварлан гадуурхсан нь цочирдмоор. турк хороолол хот тосгон бүрт нь байдаг, хүн амынх нь бараг л 40%-ийг нь эзлэж байхад, мөн хамгийн ихээр германчуудыг дэмждэг, тэдний хэлийг өөрийн хэл мэт үздэг байхад, буруу л юм байгаан.

Avatar

Кх кх 2018-07-25 150.129.142.243

Юундаа гомдох вэ дээ бух л газарт ийм л байдаг монгол цагаачид ийм доромжлолыг хуртэх л болно. Манай наадамд нэг турк барилдвал яах бол доо кх кх кх

Avatar

Зочин 2018-07-25 202.179.25.14

Oezil baagiigaar germanii shigshee dutna ch gej yu baihav. Yun ch tunirhuu zolig ve. Usiig n uuval yosiig n dagadag bizdee, german hulbumbugiin bolovsrol ezemshij baij germanii klubuudeer damjij real madrid, arsenal-d togloson hun shd. Bi germand nertei ustai surguuliig n tugsuj nileed heden jiliig unguruuhduu uchirgui racism eneteriig n medreegui. Yaahav gadaaduudad durgui heseg buleg humuus baigaa l baih. Gehdee l germanii hotuudiin gudamjaar has temdeg zurchihsan mashinuud davhilddaggui, harin manaid tegdeg baihaa?

Avatar

Зочин 2018-07-25 202.21.126.30

Харин тийм. Манай улсад ёстой сонин. Хар маск өмсөөд, хас тэмдэгтэй Германы үндэсний социалист намын туг дэлгэж зогсоод хэвлэлийн бага хурал хийж хүртэл солиордог. Тэр шоронгоос гардаг Энхбат гэгчийн ард нэг тийм этгээд зогсоод ТВ-ээр гарсан. Яагаад ийм солиорлыг манай хууль хүчнийхэн зогсоодоггүй байна аа? Манайх чинь ардчилсан улс шүү дээ, фашизмыг сурталчилах аливаа ил, далд үйлдлийг нэн даруй таслан зогсоож, баривчлах хэрэгтэй шүү дээ

Avatar

Зочин 2018-07-25 182.160.1.154

TURK iin shigshee bagiin umsguliig baharhaltaigaar umsuj chadahgui gej uu…..sonin l ym…

Avatar

Зочин 2018-07-25 66.181.191.177

Германд амьдардаг, герман хүнтэй гэрлэсэн хүн хэлэхдээ германд арьсны үзэл маш их байдаг гэж байсан.

Avatar

hehe 2018-07-25 202.131.241.34

Za manai neg mongol hunii gazar ingej yavsan bol yaaj baigaa bol ta nar. turkruugee z**l gesen baihiin. manai heden orkuud solongosoos zailaach japan d yugaa hiij sumo barildaad yavaan harij endee arhichin bolooch gedegtei adil baina shuu ORK uudaaa

Avatar

Зочин 2018-07-25 202.179.26.57

Тэгвэл тэр туркдаа очиж амьдраасай

Avatar

zochin 2018-07-25 103.9.90.98

ene niitleliig bichsen orchuulsan humuus l german tenegtlee gej bodoj bichjee de.uursdiin bodol uurtuu l zuw baidiin.german hunii humuujil uur shuu de.oziloor germanii shigshee bag tutah ni haashaa l bol hul bumbugiin toglogchoor undraga ihtei oron shuu de.delhiin awragaar mexico oziltoi shigshee hojoogui hojigdson tegehed 2 dugaar shigshee ni umnu ni mexico g hojood bsan shuu de german undraga ihee ih

Avatar

Зочин 2018-07-25 64.119.27.150

Ene setguulchiig muulahaasaa umnu gadny sonin setguuluuded germanchuudyn gargasan zan aviryn talaar ehleed olood unshchih…

Avatar

зочин 2018-07-25 203.91.118.247

Германууд арьсны үзэл маш их гаргадаг ш дээ

Avatar

Батаа 2018-07-25 64.119.27.5

Германы иргэн, хөл бөмбөгийн шигшээ багт тоглодог Озил Туркын сонгуулийн өмнө ерөнхийлэгчид нэрээ дэвшүүлээд байсан Эрдагонтай зургаа авхуулсан нь Германд амьдардаг олон сая турк үндэстэн Эрдоганд санал өгөх шалтгааны нэг болсон. Улс төрөө гэж.

Avatar

Зочин 2018-07-25 103.57.95.16

Энэ жил Озилоос болж биш Оросын ард түмэн хараасны улмаас Германы баг гутамшигт байдалд хүрсэн юм. Мөн Хорватын [Хориотой Үг] тоглогч Оросын эсрэг Украйн мандтугай гэсэн уриа орилж улс төржсөнийхөө төлөө дэлхий аварга болох боломжоо өөрсдөө хаасан юм. Оросын ард түмэн аварга болохгүй ш дээ. Энэ бүхэн үнэн. Спорт түүхийн улбаанаас хаагуурч өнгөрсөн удаагүй юм.

Avatar

Зочин 2018-07-25 202.179.27.166

Дэлхийн 2-р дайнд Орос Герман аль аль нь их гарз амссан.

Avatar

Зочин 2018-07-25 202.179.27.166

Ерөөсөө турк гаралтай гэж мэдсэнгүй. Белги нтр байх л гэж бодож байлаа.

Avatar

Дашдэнзэн 2018-07-25 202.21.100.211

Яасан хэцүү муу орчуулга вэ

Avatar

Зочин 2018-07-25 66.181.160.8

ДАНДАА Л ГОМОРХОЛ ТУНИРХАЛААР ТОГЛОХ ҮГҮЙГЭЭ ШИЙДЭЖ БАЙДАГ ЭНЭ ХҮН ТОМ БАГЫГ ЭНЭ ЖИЛ ХОРЛОСОН НЬ ТОДОРХОЙ ЗАЙЛЖ Л БАЙГ ХАРИН ИХ САЙН БОЛЛОО ХӨЛ БӨМБӨГ ОЙЛГОХГҮЙ БАЙЖ МАРЗАН ЮМ БИТГИЙ БИЧ

Avatar

Зочин 2018-07-25 64.119.27.150

Gantshan Ozil toglood hojigdson yum shig yum yaridag gar uu guyu… chi uuruu hul bumbug oilgodiimuu yer ni…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж